Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулна.
Уг сонсголтой холбогдуулан нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг хамтран ажиллахыг урьж байна.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.
Холбогдох утасны дугаар: 51-260280
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс