Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, тархиндаа хүртэл бэртэл авсан гурван настай хүүгийн төрсөн аав М.Цогтбаатар хүүгийн биеийн нөхцөл байдлын талаар эмнэлгийн гадаа мэдээлэл өглөө.
Тэрээр "Хүүгийн маань ээж биеийн байдлыг нь асууж ерөөсөө холбогдоогүй. 48 цаг саатуулагдаад гарсан гэсэн. Мөрдөн байцаалтын талаар би сайн мэдэхгүй байна.
Зургаан настай хүүгээсээ асуухад "Гурван настай хүүг маань эртнээс зоддог байсан. Мөн сандал өргүүлж зогсоодог байсан" гэх зүйлийг хэлсэн.
Хүүг маань гуравдугаар сарын 6-нд зодсон байсан. Энэ талаар ээжийнх нь ээж надад 8-ны өдөр мэдээлсэн.
Эхний ээлжид хүүгээ Турк улс руу авч явж, яаралтай эмчлүүлэх шаардлагатай байна. Зөвхөн эмчилгээний зардалд эхний ээлжид 150 сая төгрөг хэрэгтэй. Монголын ард түмнээсээ эмчилгээний зардалд хандив хүсэж байна" гэлээ.