Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2023 оны хоёрдугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн баримтууд хамрагдав.
Улсын хэмжээнд хоёрдугаар сард 59,311,498 төлбөрийн баримт хэвлэгдсэнээс 35,568,477 нь сугалаанд оролцож 35,434 азтан тодров.
-
3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 31,922
-
4 орон таарсан /40,000-100,000/: 3,158
-
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 319
-
6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 32
-
7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
-
8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Супер азтаны сугалааны дугаар 64979267 байв.