x

ТББХ: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнээс Ж.Мөнхбатыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж 2023 оны нэгдүгээр сарын 30-нд чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Түүний өргөдлийг хуралдаан даргалагч Н.Энхболд уншиж танилцууллаа.

Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Мөнхбат миний бие Улсын Их хурлын тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг үндэслэн дараах хүндэтгэх шалтгааны улмаас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна.

Үүнд:

1. Настай ээжийн минь эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно хэмээн итгэж байна.

2. Сүүлийн жилүүдэд намайг концесс, нүүрс, казинотой холбож үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар явууллаа. Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлын ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно. Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс зүйтэй байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ дэмжиж байна. Надад итгэлээ өгч дэмжин хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон Архангайчууддаа болон төрийн сайд, төрийн түшээгээр ажиллах хугацаанд зөвийг минь дэмжиж, бурууг шүүмжилж байсан монголынхоо нийт иргэдэд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, мэхийн ёслоё. Миний энэхүү хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Хүсэлт гаргсасан: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат" гэжээ. 

Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсонг ишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдэв.

Санал хураалтын дүнгийн дагуу тогтоолын төсөл бэлдэж УИХ-ын чуулганд Н.Энхболд танилцуулахаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 17 цаг 4 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 20 цаг 33 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 20 цаг 48 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 21 цаг 38 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 21 цаг 56 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 11 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top