"Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөн болж байна.
Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "Олон нийтийн 524 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийлгэхэд 354 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гарсан. Түүнчлэн 116 барилгын жагсаалтыг оруулж ирсэн. Стандарт шаардлага хангахгүй тухайн барилгыг нураах болно.
Зөвшөөрөлгүй газарт барьсан, барилгын норм дүрмийн дагуу байгуулаагүй, дураараа барилга барьж, улсын комисст хүлээлгэх гэж дайрдаг, ундны эх үүсвэр, ногоон байгууламжийн дэргэд барьдаг зэрэг түгээмэл зөрчил гардаг. Тиймээс цаашлаад хариуцлага тооцох схемийг сайжруулах болно.
Мөн барилгын стандарт норм хангагдаж байгаа эсэхэд олон улсын хөндлөнгийн аудит хийлгэх шаардлагатай байгаа. Компаниуд сургууль цэцэрлэгийн барилга барина гээд эмнэлэг эсвэл орон сууц барьчихдаг. Үүнийг зогсоохын тулд, орон сууц барьсан тохиолдолд иргэд түүнийг нь худалдан авах хэрэггүй. Барилгыг нь иргэд худалдаж авахаа болиход борлуулалт нь зогсоно" гэлээ.