НӨАТ-ын сугалааны тохирол маргааш буюу лхагва гаригт 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдана.
Энэ удаагийн тохиролд 2023 оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэхийг санууллаа.
Иргэд сугалааны тохиролд хөндлөнгийн хянагчаар оролцох бол Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газарт хүсэлтээ гаргах боломжтой юм.
Өнгөрсөн сард гурван иргэн супер шагналын эзэн болж 5-30 сая төгрөг авчээ.
Танд аз хүсье!