Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авсан гурван настай хүү эрчимт эмчилгээний тасагт ухаан ороогүй хэвээр байна.
Энэ талаар "Гурван настай хүүгийн биеийн байдал хүнд хэвээрээ, ухаан ороогүй. Эрчимт эмчилгээ хийлгэж байна" ГССҮТ-өөс мэдээллээ.
2023 оны гуравдугаар сарын 8-нд ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хүү 13 дахь өдрөө эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж, ухаангүй байна.
Дашрамд, хохирогч хүүгийн ээж болон хамтран амьдрагч М.Э-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шалгаж байна.