Яруу найрагч Ц.Хулангийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгасан байна. Түүнийг нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж, нэгдүгээр сарын 20-ноос цагдан хорьсон билээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх үндэслэлээр шүүж байгаа. Энэ хэсэгт хамаарах шийтгэл нь 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно.
Мөн энэ тарлийн гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэх заалттай байдаг.
Дашрамд, зохиолч, яруу найрагч Ц.Хуланг Х Богдын асуудлаар БНХАУ-ын талд ажилласан хэмээн шалгаж байгаа юм.