x

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой тохиож байна

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүлсэнийг бүхэн эхээр нь хүргэж байна.

МЭНДЧИЛГЭЭ

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн байгууллагуудад алба хааж буй эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нар, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй Энхийг сахиулагчид, Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт ухамсарт амьдрал, залуу халуун насаа зориулан зүтгэсэн ахмад дайчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууддаа Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 1921 онд Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, цэрэг, зэвсгийн хүчээр улс үндэстнээ харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа сэргээн мандуулах үндэсний ардчилсан хувьсгалыг эхлүүлснээр зуун, зууны түүхийн хуудсыг өртөөлсөн “Монгол цэрэг”-ийн шинэ үе, орчин үеийн Зэвсэгт хүчний түүхийг эхлүүлсэн түүхтэй билээ.

Түүхэн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал, цэргийн хэрэгт гарсан хувьсал, зэвсэгт тэмцлийг явуулах онол, практикийн өөрчлөлт, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, түүнтэй уялдан гарсан батлан хамгаалах бодлоготой нийцүүлэн хөгжлийнхөө амаргүй үе шатыг даван туулж өнөөгийн түвшинд хүрээд байна.

Эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах баатарлаг тэмцлийн дайчин түүхээ улам зузаатгасаар буй Монгол Улсын Зэвсэгт хүчин өнөөдөр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дэвшүүлсэн зорилго, зорилтоо өндөр үр дүнтэйгээр хэрэгжүүлж, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн байгааг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэхэд амжилт гарган, эрх зүйн орчноо улам төгөлдөржүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн, улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцож, алба хаагчдынхаа ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сэргээн сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого, шийдвэр гаргасан зэрэг олон ажил, арга хэмжээг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүллээ.

Цаашид бид Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, гадаад харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах эрхэм зорилгыг тууштай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн төр, засгаас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд болон Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д батлан хамгаалах талаар тусгагдсан зорилтыг хангахад Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчид манлайлан оролцох болно.

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид болон Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж байгаа эрхэм хамтран зүтгэгчиддээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Г.САЙХАНБАЯР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 17 цаг 23 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 20 цаг 52 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 21 цаг 7 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 21 цаг 57 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 22 цаг 15 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 30 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top