x

Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах БНСУ-ын KSP багийн төлөөллийг Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар, “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Б.Сүхбаатар нийслэлийн орон сууцны бодлого, тэр дундаа түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах ажлын нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрбээр “...Бид Улаанбаатар хотод хэрэгжих түрээслээд өмчлөх орон сууцны бодлого, журмыг боловсруулан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ төрлийн орон сууцны эрэлт хэрэгцээ нийслэлчүүдийн дунд их байдаг. Бидний хувьд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хүний нөөцийн дутагдалтай байгаа учир албан хаагчдын чадавхыг дээшлүүлэхэд БНСУ-ын талтай хамтран ажиллах хүсэлтэй байна…” гэлээ.

БНСУ-ын Хотын судалгааны хүрээлэн болох Хан-А институтын дэд дарга Мин Бом Шиг “...Бид Монгол Улсад зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх явцдаа нийслэлийн орон сууцжуулах бодлого, тэр дундаа түрээсийн орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой хэрэгжиж буй арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцаж байна. Манай улсад орон сууцны төлөвлөлтийг хотхон, хорооллоор нь хийдэг. Том хэмжээний төлөвлөлтөөс гарсан ашгийг эргээд түрээсийн орон сууцад зарцуулдаг. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, ашгаар нь түрээсийн орон сууц барьдаг. Энэ хоёр загварт төвлөрч зөвлөх үйлчилгээ хийхээр төлөвлөж байна. Үүнд төрийн өмчийн хэрэгжүүлэгч газруудын оролцоог идэвхжүүлэх, илүү үр бүтээлтэй ажиллах чиглэлд хандуулах нь зүйтэй гэж бодож байна” гэв.

Мөн тэрбээр орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ганцхан сайн бодлого байгаад хангалтгүй. Улс төрийн шийдвэр гаргах, хууль эрх зүйн орчны тогтвортой дэмжлэг байхгүй бол орон сууцны бодлого амжилттай хэрэгждэггүй. Солонгосын хувьд бага, дунд орлоготой иргэдийг түрээсийн орон сууцаар дэмжих талаар хууль эрх зүйн маш тодорхой зохицуулалт байдаг. Бид энэ талаар Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн ИТХ-д танилцуулга хийнэ хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 17 цаг 5 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 20 цаг 34 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 20 цаг 48 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 21 цаг 38 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 21 цаг 56 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 11 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top