Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авч ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байгаа гурван настай хүүг нас барсан гэх мэдээлэл өнөөдөр тараад байна.
ГССҮТ-ийн мэдээллээр хүү нас бараагүй, 10 дахь өдрөө ухаангүй, эмчлүүлж байна.
Гурван настай хүү хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй, арав дахь өдрөө ухаан ороогүй хэвээр байна.
Дашрамд, хохирогч хүүгийн ээж болон хамтран амьдрагч М.Э-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шалгаж байна.