Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, нийтийн эзэмшлийн зориулалт бүхий талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргаж танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
Мөн цаашид алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад сануулжээ.