Иргэн Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглсан гэх үндэслэлээр прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, улмаар түүнийг "гэмт хэрэг үйлдэж болзошгүй" гэдэг үндэслэлээр сар гаруйн хугацаанд цагдан хориод байсан юм.
Түүний өмгөөлөгч гурван үндэслэлээр цагдан хорих шийдвэрийг өөрчлөх хүсэлт гаргаж байсан ч шүүх ханган шийдвэрлээгүй.
Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний цагдан хориог цуцалж, батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн байна.