x

Я.Өнөртүвшин: Таван шар, Дүнжингаравын төмөр замын гармыг нүхэн гарцтай болгоно

Нийслэлийн хэмжээнд авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшингээс тодрууллаа.

-Авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд ямар ажлууд хийх вэ?

-Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр зам, замын байгууламжийн долоон ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэнэ. Үүнд дөрвөн байршилд гол гудамж зам, гурван байршилд туслах гудамж зам тавих ажил багтаж байна.

Байршлуудын талаар онцолбол, Ард Аюушийн өргөн чөлөөг баруун тийш Толгойттой холбох 2.4 километр, Гачууртын замыг Шар хадны автобусны эцсийн зогсоолтой холбох замууд байна.

Түүнчлэн Яармаг болон Сонсголонгийн гүүрний дунд буюу Туул голын салаа дээр барьж буй гурван гүүрний барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.

Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, Зайсангийн гүүрийг шинэчлэх, дэргэд нь шинээр гүүр барьж хос болгох ажлууд бий.

Дунд голын ар буюу “Алтай” хотхоны урд хэсгийн авто замыг баруун тийш холбох 750 метр урттай зам тавина.

Нүхэн гарцыг нэмэгдүүлэх чиглэлд дөрвөн байршил буюу Таван шар, Геологийн төв лаборатори, “Hermes”-ийн орчим, Дүнжингарав дахь төмөр замын гармууд дээр нүхэн гарц хийхээр төлөвлөөд зураг төслийг гаргаад явж байна.

Он дамжсан долоон ажлын хувьд барилга угсралтын ажил нь үргэлжилж байгаа. Харин нүхэн гарцуудын хувьд зураг төслийн шатандаа явж байна, энэ зунаас хоёр байршилд барилгын ажил эхэлнэ.

-Өнгөрсөн онд ямар ажлуудыг гүйцэтгэсэн бэ?

-Авто замын байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэл бууруулах чиглэлд өнгөрсөн онд 22 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Үүнд нийтдээ 25.94 километр зам, 963.7 метр гүүрний ажил багтаж буй. Эдгээрээс дөрвөн байршилд замыг ашиглалтад оруулсан, 11 байршилд хийх ажлын төсөв тодотголоор хассан. Тэгэхээр үүнээс үлдсэн долоон ажлыг энэ онд хийж гүйцэтгэх юм.

-Бүтээн байгуулалтын ажлын явц хэр байна вэ?

-Эдгээр долоон ажлыг энэ ондоо багтааж дуусгана.

Явцын тухайд, Наадамчдын замыг  Энхтайваны өргөн чөлөө рүү холбох ажил  25 хувь, Гачууртаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл тавих 4.27 километр замын гүйцэтгэл 40 хувьтай байна. Зайсангийн гүүрийг өргөтгөж шинэчлэх, мөн  шинээр гүүр барих ажлын бэлтгэлийг хангасан.

Толгойтын замыг Ард Аюушийн чөлөөтэй холбох, олон түвшний огтлолцолтой 2.4 километр замын хувьд гүйцэтгэгч компани талбай дээрээ бэлтгэлээ хангаад, шугам сүлжээний тодруулгуудаа хийж эхэлсэн. Тухайн байршилд газар чөлөөлөх ажлын явц 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Гурван туслах замын хувьд Чингисийн өргөн чөлөөг Баруун үйлдвэрийн гудамжтай холбох 0.23 километр замын ажлын гүйцэтгэл 40 хувьтай, “Алтай” хотхоны урд хэсгийн 750 метр туслах замын ажлын бэлтгэлийг хангаж байна.

Энэ долоон замын хувьд трассын дагуу авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам сүлжээ гээд цогц байдлаар тохижуулахаар төлөвлөсөн. Мөн зураг төсөл, барилга угсралтын явцад мөрдөх стандарт, шаардлагыг хангахад хяналт тавиад ажиллана.

-Зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтыг хийхдээ байршлуудыг хэрхэн сонгож байна вэ?

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлд гол нөлөө үзүүлэх замын ажлуудын хүрээнд Нийслэлийн Замын хөгжлийн газартай зөвшилцөөд 90 байршлыг тодорхойлсон байдаг. Эдгээр байршлыг тодорхойлоод иргэдийн зорчилт хөдөлгөөнийг тодорхойлох судалгааг 2022 онд хийсэн.

Өөрөөр хэлбэл, энэ 90 байршил нь гол гудамж замууд дээрх иргэдийн зорчих хөдөлгөөний урсгалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалсан гэсэн үг. Энэхүү судалгаан дээр үндэслээд ач холбогдол, нөлөө нь өндөр байршлууд дээр эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм.

Ер нь энэ 90 байршлын ажлыг хийж гүйцэтгэснээр хотын гол гудамж замуудын ачаалал 20 хувиар буурна гэсэн тооцоолол бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 17 цаг 22 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 20 цаг 51 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 21 цаг 5 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 21 цаг 55 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 22 цаг 13 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 28 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top