Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Шуурхай зөвөлгөөний үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал яригджээ.
Тодруулбал, төв цэнгэлдэхийн 51 хувийг 1993 онд хувьчилсан бөгөөд ойр орчмынх нь газрууд жилээс жилд хумигдаж, олон давхар орон сууц баригдах болсон. Тус хүрээлэнд тоглолт зохион байгуулж, орлого олдог ч 49 хувийг эзэмшдэг нийслэлд мөнгө орж ирдэггүй байна.
Өнгөрсөн жил л гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод нийслэлээс багагүй хөрөнгө зарцуулжээ.
Иймд Хотын дарга Д.Сумъяабазар “Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй. Нийслэлийн өмч эзэнгүй мэт байж болохгүй” гэсэн юм.