x

З.Санждорж: Далай лам "X Богд" гэж яриагүй. Төвд хэлнээс нь тулгаж сонсоорой

Дээрхийн Гэгээн XIV Далай Лам Энэтхэгийн Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Дэмчог Нагбува / Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн ёслолын үеэр X Богдыг Монголоос тодорсныг сүсэгтэн олонд зарлаад байна.

Энэ талаар Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тэрээр "Гуравдугаар сарын 8-нд XIV Далай лам Энэтхэг улсад "Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа" уламжлалын авшиг хүртээх хурлын бэлтгэл ном айлдсан. Хурлын эхэнд XIV Далай лам “Халх Жавзандамбын хувилгаан энд заларч байна. Ойлгож байна уу” хэмээн хэлсэн. Энэ үгийг төвд хэлнээс яг тулгаж сонсоорой. Түүнээс биш "X Богд" гэж огт оролцуулаагүй. Энэ талаар төв Гандангаас зөв ойлголт, мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Бид богинохон ой санамжтай байж болохгүй. Өнгөрсөн түүхээ хэн сайн санана, ирээдүйг тэд захирна гэсэн үг бий. Та бүхэнд баримтыг хэлье. 

X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө. 2020 онд АНУ-ын Конгрессоос баталсан холбогдох баримт бичигт Далай ламыг залгамжлагч, эсвэл хойд дүрийн талаарх бодлогын мэдэгдэл гэсэн бүлэг байдаг. Уг бүлэгт Хятад улсын Засгийн газар, эсвэл өөр улсын Засгийн газар XIV Далай лам болон ирээдүйн залгамжлагч эсвэл хойд дүрийг тодруулах үйл явцад хөндлөнгөөс оролцох нь Төвөдийн ард түмний шашны язгуур эрх чөлөөг зөрчсөн хэрэг болно гэж заажээ.

Төвөдүүдийнхээ эрх ашгийг илүүд үзсэн Далай лам өмнө нь IX Богдын дүрийг өөрийн хамаатнууд дотроос хүчээр тодруулсан. Тиймээс өнөөдөр бид X Богдын дүрийн асуудалд ач холбогдол өгөх нь утгагүй.

1939 онд Өвөр Монголд тодорсон Богдын хойд дүр 1970-аад онд жанч халсны дараа хаа нэгтэй төрчхөөд өдгөө жирийн амьдралаар амьдарч яваа бол яана. Өөрөөр хэлбэл, та бид Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз. Хэрэв ийм бол 2016 онд XIV Далай ламыг шал дэмий урин авчирч, X Богдын хойд дүр тодруулсан гэх худал, хуурмаг явдалд итгэн сүжиглэх шаардлагагүй. 

Богдын хойд дүр тодруулах үйл ажиллагаанд дэг журмаараа номын ёсонд зааснаар биш, хөндлөнгийн эрх ашиг холилдсон, утгагүй зүйл болсон нь улам тодорхой болж байх шиг. X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлж болзошгүй. Би Далай ламын эсэргүүцэж, сөрөг байр суурь илэрхийлээгүй. Өмнөх түүхүүд шигээ будилаантай болчих вий сайн магадлаач гэдгийг хэлье.

Эхнээс нь буруу ойлголт төрүүлбэл Монгол Улс маань дэлхийн шившиг болох гээд байна. Намайг муулах хамаагүй. Би угаас сайн, муу хэлүүлээд ирсэн. Бид ч хагаралдах хэрэггүй, эв эеэ хичээх ёстой. Далай багш саяхан “Дайсан чинь зөвхөн та нарын дотоод сэтгэлд байгаа. Гадна талд ямар ч дайсан байхгүй” хэмээн айлдсан байдаг" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 17 цаг 22 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 20 цаг 51 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 21 цаг 6 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 21 цаг 56 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 22 цаг 14 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 29 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top