Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 ААН, нийт 7,858 тонн нөөцийн махыг бэлтгэжээ.
Мөн нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас худалдаалах юм байна.
Нийслэлийн есөн дүүргийн 457 цэгээр нөөцийн махыг борлуулах бөгөөд Үхрийн ястай мах 10,700 төгрөг, Хонины ястай мах 8,600 төгрөг, Ямааны ястай мах 6,400 төгрөгөөр худалдана.
Энэ үнэ нь зах зээлийн ханшаас 2,500-3,000 төгрөгөөр хямд юм.