"Лантуун дохио ТББ"-ын санаачилгаар "Ид шидийн орон" хуучин хувцасны дэлгүүртэй болжээ.
Хуучин хувцасны дэлгүүрт Ид шидтэй хүмүүсийн хандивласан хуучин хувцаснуудыг дахин боловсруулж, хуванцар саваар үйлчлүүлэгч хүүхдүүдийн гарт хүргэн ажиллаж байна. Ингэхдээ нэг хуванцарт гурван хувцасыг багтаажээ. Улмаар тус дэлгүүрээс нэг хүүхэд дээд тал нь есөн ширхэг хувцас авч байгаа аж.
Тус дэлгүүр нээлтээ хийснээсээ хойш тасралтгүй ачаалалтай ажиллаж байна.