Өчигдөр орой БГД-ийн 10-р хороонд ээж болон хойд эцгийн хамт оршин суудаг гурван настай хүү толгойдоо цус хуралттай, гар болон нуруу нь хугарсан байдалтай ГССҮТ-д хүргэгджээ.
Тодруулбал, хүүгийн хойд эцэг болох Э нь хүүг зодож, хүчирхийлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүйгээр баривчилж, шалгаж байна.
Мөн хүүгийн ээж Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Шалгалтын явцад гурван настай хүүг төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд эмнэлэгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна.
Хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй байна.
Сэтгэгдэл (1)