x

С.Чинзориг: Авлигын гэмт хэргээс барагдуулсан орлогыг эрүүл мэндийн салбарт зарцуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрхтэн шилжүүлэн суулгуулах иргэдийн байр, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа асуудлыг хэлэлцлээ. Албан тушаал, авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн барагдуулж буй орлого, энэ төрлийн гэмт хэргийн улмаас улсад хураагдсан хөрөнгийг зөвхөн эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хавдрын өвчлөлийг бууруулах, эрхтэн шилжүүлэн суулгуулах иргэдэд зориулсан тусламж үйлчилгээ, байр, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулахад зарцуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 

Энэхүү шийдвэрийг төсөв санхүү хомсдолтой байгаа үед тусламж шаардлагатай иргэдэд үзүүлэх томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.

Монгол Улс оношилж, эмчилж чадахгүй байна гэсэн 26 төрлийн өвчний жагсаалтыг баталсан байдаг. Гэвч тухайн иргэдэд төрөөс үзүүлж буй тусламж дэмжлэг алга байна. Эдгээр өвчнийг Монголд эмчлэх технологи, эмнэлзүйн аргыг нутагшуулах бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Тусгай сан, Эрүүл мэндийг дэмжих сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна. 26 төрлийн өвчнийг эмчлэхэд шаардлагатай орчин үеийн технологи, эмнэл зүйн аргыг нутагшуулах санхүүжилтийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байна.

Бидний судалгаагаар хавдрын шинэ эмнэлэг 160 орчим тэрбум, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилга барихад 140 орчим тэрбум, эх, хүүхдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхэд долоон тэрбум, нийт 310 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 25 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 32 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 54 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 19 цаг 12 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 22 цаг 41 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 22 цаг 55 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 23 цаг 45 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Номын хураангуй: The Power of the Other Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа
Top