x

Х.Нямбаатар: Монголд буцаан авчрах хүмүүсийн гадаад паспортынх нь үйлчлэлийг түдгэлзүүлнэ

Мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан, интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн нэрсийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр зарлалаа. 

Тэрээр "Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн. Энэ дагуу АТГ, ерөнхий прокурорын газар, тагнуул, цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна.

Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэх байх. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан, оргон зайлсан гэж хэлэх боломжгүй байна.

АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполоор эрэн сурвалжилна гэдгээ хэлсэн. Нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна.

УПЕГ-т эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй байгаа эдгээр хүний гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох бичгийг хүргүүлж байгаа. Мөрдөгчийн санал ирвэл эдгээр иргэний гадаад паспортын хугацааг түдгэлзүүлнэ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Буянт-Ухаа боомтоор Монголоос гарсан. Тэрээр АНУ-д амьдарч байгаа бөгөөд байршил, хот нь тодорхой байна. "Тавантолгой төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын хувьд өнгөрсөн намар Солонгос чиглэлд явсан. ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай гэдэг хүний хувьд 2018 онд Замын-Үүд боомтоор хилээр гарсан байна. 

Хаана байгаа нь тодорхойгүй хүмүүс бий. Сандагдоржийн Төмөрбат, Пандийгийн Болортуяа нар нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа.

Харин Төмөрсүхийн Отгонбаатар БНСУ-д, Батсуурийн Мөнхзул Францад, Туяагийн Даниел БНХАУ-д амьдарч байгаа гэх мэт мэдээлэл байна. 

Дипломат харилцааны шугамаар гадаадын улс орны хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байж эдгээр хүнийг эргүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулна. Битүүний урд өдөр Эрүүгийн Цагдаагийн Албаны холбогдох албан тушаалтнууд Европын холбоонд хандаж, хэд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авах ажлыг хийсэн. Б.Хурц гэдэг хүн Европын холбооноос хүнийг хүчээр авч гарч, Монголд авчирсантай холбоотойгоор хоригдож байсан. Манай улсад дипломат харилцааны асуудал үүссэн юм. Тиймээс гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зөвхөн Элчин сайдын яамны байранд тухайн хүмүүсээс тодруулга авч, яллагдагчаар татагдсан тогтоолыг танилцуулах хүрээнд л ажиллагаа явуулна. Түүнээс биш бид өөрсдөө дайчлан баривчлах ажиллагаа зохион байгуулахгүй. 

Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй улс орнуудад хууль сахиулагчдаар нь дамжуулж эдгээр ажлыг хийх боломжтой. Тодорхой ажлын төлөвлөгөө гарч байгаа. 

Шувуу ажиллагааны хүрээнд гадаад харилцааны ажлыг эрчимтэй явуулна. Интерполын шугамаар манай улсад хүмүүсийг хүлээлгэж өгөөд л байгаа. Яг одоо бол ирээгүй байгаа хүмүүсийн асуудлыг ярьж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 26 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 33 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 55 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 19 цаг 12 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 22 цаг 41 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 22 цаг 56 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 23 цаг 46 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Номын хураангуй: The Power of the Other Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа
Top