Маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын 8-ны лхагва гаригт Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8 тохиож байна.
Энэ өдөр нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн нэг тул холбогдох хуульд зааснаар энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өөрийн цахим хуудсаар мэдээллээ.