Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аян гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд буй.
Аяны хүрээнд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх нөлөөллийн ажлыг өрнүүлэх талаар цахим хурлыг зохион байгуулах юм.
Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “НАДААС, ТАНААС, БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ” уриатайгаар зохион байгуулж байгаа аж. Мөн Жендэрийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, цахим орчинд ялгаварлан гадуурхалтыг багасгах агуулгаар зохион байгуулж буйгаараа онцлогтой байна.
Тус аяныг Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр эхлүүлжээ.
Жендэрийн Үндэсний Хороо