Гуравдугаар сарын Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцуулж байна.
Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын хуваарь:
- Асаргааны тэтгэмжийг гуравдугаар сарын 14, 24-нд;
- Амьжиргааны дэмжих мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14, 24-нд;
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14-нд;
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт гуравдугаар сарын 14, 24-нд;
- Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж гуравдугаар сарын 14, 24-нд;
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гуравдугаар сарын 14, 24-нд;
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гуравдугаар сарын 14-нд;
- Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж гуравдугаар сарын 14, 24-нд;
- Насны хишиг гуравдугаар сарын 14, 24-нд;
- Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж гуравдугаар сарын 20-нд тус тус олгох талаар Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас мэдээллээ.
Дашрамд, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 21-ний өдөр иргэдийн данс руу шилжүүлсэн билээ.