Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир мэдээлэл өглөө.
Нийтийн тээврийн газарт 224 автобусаар парк шинэчлэл хийгдсэн ба үлдэгдэл 60 автобусанд карт уншигч суурилуулж үйлчилгээнд гаргахаар бэлдэж байна.
"Автобуснууд маань өглөөдөө цэвэрхэн гардаг ч хоёр дахь эргэлтээсээ эхлэн бохирддог. Ингэхдээ зорчигчид и-баримт, чихрийн цаас, ундааны сав, кофений аягаа хогийн саванд биш суусан сандлынхаа хажууд, булан руу чихдэг. Сандлын бариул хугалах нугалах, бүрээсийг цоолох, гутлаараа бохирдуулдаг. Тиймээс шинэ автобуснууддаа ариг гамтай өөриймсөг хандаж, бие биедээ шаардлага тавьж байхыг уриалж байна" гэлээ.