x

Зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, самбарыг буулгаж эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламжид хяналт тавин, зөрчлийг арилгахаар хоёр үе шат бүхий хяналт, шалгалтыг явуулж эхэлсэн.

Тодруулбал, НИТХ-аас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журамд зааснаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 гадна зар сурталчилгааны байгууламж хамаардаг.

Гэвч аж ахуйн нэгж, байгууллагууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хааж, явган замын хөдөлгөөнд саад учруулахуйц хуучирч муудан, өнгө үзэмжгүй хаягийг зөвшөөрөлгүй байрлуулсаар байгаа юм.

Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу тодорхой стандартуудыг мөрдүүлэхээр уг хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж буй.

Хан-Уул дүүрэгт гэхэд 951 иргэн, аж ахуйн нэгжид хамаарах стандартын шаардлага хангахгүй хаяг, хаягийн байгууламж бий гэсэн судалгаа гарчээ.

Иймд тус дүүргийн зүгээс дээрх аж ахуйн нэгжүүдэд хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд өнөөдрөөс нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг буулгаж эхэллээ.

Энэ талаар Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Туяацэцэг "Зөвшөөрөлгүй байршуулсан, өнгө үзэмжээ алдсан самбарууд нь хүчтэй салхинд унах, улмаар хүний амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй тул уг ажлыг жил бүр тогтмол зохион байгуулдаг.

Өнгөрсөн жил 600 гаруй зөвшөөрөлгүй хаяг, хаягийн байгууламж буулгасан. Энэ жил Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан тушаал болон дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулан, зөрчлийг арилгахаар ажиллаж буй.

Хан-Уул дүүрэг хороодтойгоо хамтран худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд гурав хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд өнөөдрөөс буулгах ажил эхлээд байна" хэмээсэн юм.

Хан-Уул дүүргийн III хорооны Засаг дарга С.Батхишиг "Манай хорооны нутаг дэвсгэрт 270 гаруй аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.

Эдгээрээс эхний ээлжид зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламжаа байрлуулсан 22 аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Үүнээс 11 аж ахуйн нэгжийн хаяг, хаягийн байгууламжийг буулгаад байна.

Самбарыг зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулснаар явган хүний зам, гарц гармыг хааж, зорчих хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох стандарт, журмыг чанд сахиж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй" гэв.

Хотын стандартын “Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлага”-ыг 2022 онд шинээр баталсан байдаг.

Үүнд гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламж нь хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдсан, хяналтын камер, гэрлэн дохио, авто замын тэмдгийн үзэгдэх орчныг халхлахгүй, засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангадаг байх зэргийг тусгасан. 

Ийнхүү зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг дүүрэг бүр эхлүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 14 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 21 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 19 цаг 0 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 22 цаг 29 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 22 цаг 44 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 23 цаг 34 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 23 цаг 52 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Номын хураангуй: The Power of the Other Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа
Top