x

ОХУ-ын иргэнд алхаар цохиулан нас барсан иргэний дүү: Гэнэт ингээд хэрцгийгээр алуулчихаар аймшигтай байна

Есдүгээр сарын 24-ний өдөр ОХУ-ын иргэн танхайрч, монгол хүнийг алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар гэмтэл авсан иргэн ГССҮТ-д яаралтайгаар очиж эмчлүүлсэн ч шархаа даалгүй нас барсан байдаг. Тухайн хэргийн хохирогчийн дүүтэй ярилцлаа.

-Хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа ямар шатандаа яваа бол?

-Тухайн хэргийн талаар хэрэг мөрдөлтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа болохоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч болохгүй гэж цагдаагаас сануулсан л даа.

-Тухайн хэрэг явдал хохирогчийн гэрт болсон юм шиг байна лээ. Тийм үү?

-Тийм. Манай ах ОХУ-ын гурван иргэнтэй таараад Буриадаас орж ирсэн гэхээр нь адилхан монгол цустай хүмүүс байна гээд гэртээ урьж, хоол унд хийж дайлж цайлсан юм билээ. Тэр болгон нь орцных нь камерын бичлэгт бичигдсэн. Гэвч тухайн бичлэгийг ар гэрийнхнээс нь хэн ч үзэж амжаагүй байхад цагдаа нар эд мөрийн баримтаар хурааж авсан. Одоог хүртэл бичлэгийг бидэнд үзүүлээгүй байгаа.

-Цагдаагаас та бүхнийг хохирогчийн байр сууринаас мэдүүлэг өг гэж дуудсан уу?

-Дуудсан. Тэр талаар би нарийн мэдэхгүй л байна. Өмгөөлөгчөөрөө л дамжуулаад байх шиг байна лээ.

-Хэрэг гараад нэлээд удлаа. Шүүх шинжилгээний хариутай та бүхнийг танилцуулсан уу?

-Гарсан байх аа. Би сайн мэдэхгүй байна. Өмгөөлөгч болон ах, эгч нар мэдэж байгаа байх.

-Талийгаачийг хэзээ нутаглуулсан бэ?

-Ажил явдал хоёр долоо хоногийн өмнө болсон байх аа. Тав дахь өдөр л болсон. Ийм хэрэг гарсны дараа дэн дун л явна. Өөрийгөө сатааруулах юу ч хамаагүй хийж байна.

-Талийгаач ямар ажил мэргэжилтэй, юу хийдэг хүн байсан бэ?

-Хувиараа барилгын ажил хийдэг байсан. Өөрөө хувьдаа вакум цонхны үйлдвэртэй байсан л даа.

-Олонтой ямар харилцаатай хүн байсан бэ?

-Хувийн юм ажиллуулаад явахаар мэдээж олныг уриалж манлайлж чаддаг, удирдан зохион байгуулах авьяастай, нэр хүндтэй хүн байсан.

-Гэр бүлтэй юү?

-Нэг охинтой. Эхнэр охин хоёр нь Америкт байгаа.

-Эхнэр, хүүхэд нь Монголд ирсэн үү. Сэтгэл санаа нь ямар байгаа бол?

-Охин нь тэнд сурдаг болохоор ирж амжаагүй. Угаасаа гэнэт ингээд хэрцгийгээр алуулчихаар аймшигтай хэцүү байна. Эхнэр, охин нь болон манай гэр бүлийнхний сэтгэл санаа гэж авах юм алга.

-Хэрэг үйлдсэн этгээдүүдтэй уулзсан уу?

-Үгүй. Ерөөсөө уулзаагүй.

-ГССҮТ-д эмчлүүлж байхад нь эмчтэй нь уулзсан байх. Юу гэж байв?

-Нэг их эмч нь “12 жил Гэмтлийн сэхээн амьдруулах тасагт ажиллаж байхдаа есөн жорын хүн үзсэн. Энд сүхдүүлсэн, заазуурдуулсан янз бүрийн л хүмүүс ирдэг. Гэхдээ хүнийг ийм аймшигтай болгосныг анх удаа харж байна” гэсэн.

-Хэрэг мөрдөлтийг хэрхэн шийдээсэй гэж та бүхэн хүсч байгаа вэ?

-Аль болох шударга л шийдээсэй. Монгол Улсын хуулийн дагуу хүнийг онц ноцтой хэрцгийгээр хөнөөхөд ямар ял оноодог юм яг түүгээр нь шийдээсэй л гэж хүсч байна.

-Та эмнэлэгт ахыгаа эмчлүүлж байхад нь харсан уу?

-Харсан харсан.

-Ямар байдалтай байсан бэ?

-Аймшигтай, тэр бол үгээр хэлэхийн аргагүй.

-Харахаас нүд хальтрам уу?

-Түүнээс ч аймшигтай. Тэр бол зүгээр л аймшгийн кино. Хүнийг яаж тийм болгож чаддаг юм бэ.

-Тухайн хэрэг гарсны дараа гэрт нь очиж үзсэн үү. Гэр нь ямар байсан бэ?

-Гэр нь бас аймшигтай болчихсон байсан гэсэн. Би гэхдээ очиж чадаагүй. Биднээс нуугаад битүүмжилчихсэн. Нэг хэсэг оруулаагүй нуугаад байна лээ. Нэгэнт ийм юм болчихсон юм чинь нялх нойтон хүүхэд, хөгшин настай хүмүүсийн сэтгэл санааг үймүүлнэ гээд оруулаагүй байх. Яг ямар болсныг нь хэлэхгүй шүү дээ. Анх дуудлагаар очсон цагдаа нь хэлж байсан. “Харахын эцэсгүй аймаар байсан” гэж хэлсэн. Мэдээж 20, 30 удаа тархийг нь алхаар бяцартал цохичихсон юм чинь орчин тойрон нь ямар л олиг байх вэ дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 23 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 29 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 50 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 1 цаг 2 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 1 цаг 9 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 1 цаг 15 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 1 цаг 26 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 1 цаг 30 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 1 цаг 36 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу...
Top