x

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татах асуудлаар Цэцэд ханджээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татах асуудлаар Хан-Уул дүүргийн иргэн Э.Түвшинбаяр Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Тэрээр "УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол Цэц дүгнэлт гаргана гэсэн заалттай. Гишүүн Д.Сарангэрэл нь иргэнийг нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан. Энэ нь Үндсэн хуульд тод томруунаар заасан хүний эрхэд халдсан" гэв.

Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Гомбодорж "Цэцэд хандсан хүнд хууль зүйн туслалцаа үзүүлээд ажиллаж байна. Хан-Уул дүүргийн иргэн Э.Түвшинбаяр нь 2022 оны аравдугаар сарын 4-нд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан. Улмаар бид өмгөөлөгчөөр нь ажиллаж байна. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Энэ талаар дүгнэлт гаргаж өгөөч хэмээн Үндсэн хуулийн цэцэд тухайн иргэн  хандсан.

Тодруулбал, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд асан Д.Сарангэрэл Халамжаас хөдөлмөрт хэлэлцүүлгийн үеэр илтгэл тавихдаа, нийт ард иргэдийн цөөнгүй хэсэг болох 1,520 өрхийг улны айл хэмээн хэлсэн. Энэ нь Үндсэн хуульд заасан хүнийг хөрөнгө чинээ, гарал үүсэл, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг зөрчлөө гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн тангараг өргөдөг. Ингэхдээ Үндсэн хуулийг чанд сахиж нийтийн эрх ашиг болон улсын эрх ашгийг эрхэмлэн дээдэлнэ гэж заасан байдаг. Энэхүү тангаргаа зөрчиж, тангаргаасаа няцсан хэмээн үзэж байгаа юм. 

Мөн энэ нь ямар хуулиудтай уялдаж байна вэ гэвэл, УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.10 заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм.

Цэцээс дүгнэлт гаргаад тухайн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг нь тогтоогдвол шууд УИХ-д дүгнэлтээ хүргүүлнэ. Эгүүлэн татах асуудал нь УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамааралтай. Тэд шийднэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 30 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 36 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 57 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 1 цаг 9 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 1 цаг 16 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 1 цаг 22 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 1 цаг 33 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 1 цаг 37 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 1 цаг 43 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу...
Top