Өнгөрөгч даваа гариг буюу аравдугаар сарын 10-ны орой Олимп хотхоны арын зам дээр болсон ноцтой ослын талаар өнөөдөр Тээврийн Цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.
Уг мэдээллээр ослын хохирогч хүүхдийн шүүх эмнэлгийн дүгнэлт болон долоон машинд учирсан хохирлын хэмжээг танилцуулав.
Энэ үеэр ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Б нь жолоодох эрхгүй, согтуу байсан. М гэгч эмэгтэй ганцаараа тээврийн хэрэгслийг жолоодсон. Б нь өөр машинд суугаад явсан нь камерын бичлэгээр тодорхой болсон. М нь Цагдаагийн дарга Р.Чингис гэдэг хүний охин биш. Хэрэв худал гүтгэлгийн шинжтэй ийм мэдээллийг санаатайгаар тараавал зөрчлийн хуулиар хариуцлага тооцно" гэлээ.