Өнгөрөгч даваа гариг буюу аравдугаар сарын 10-ны орой болсон ноцтой осол олон нийтийн сүлжээгээр дамжин олны анхааралын төвд ороод буй. Олимп хотхоны арын зам дээр болсон энэ ослын бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсаны дараа л цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл хийсэн юм. Мөн өнөөдөр ТЦА-аас осол гаргасан хоёр этгээдийн маршрут бичлэгийг нийтэд цацаж болохгүй гэж мэдээлсэн юм.
Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар замын камерийн бичлэгийг олон нийтэд ил болгохоор Ерөнхий прокурор руу албан бичлэг явуулсан талаар мэдээллээ.
Тэрээр "Хувь хүний мэдээлэлд хамаарахгүй хэсгийн бичлэгийг нийтэд ил болгох талаар тээврийн прокурорт албан бичиг хүргүүлсэн. Удахгүй бэлэн болно. Осол үйлдсэн хоёр иргэний автомашины замын хөдөлгөөний камерийн бичлэгийг прокурорын зөвшөөрөлтэй олон нийтэд дэлгэнэ гэсэн үг. Автомашинд суусан болон хэн барьж буй, осол гарах хүртэлх бичлэг бэлэн болж байгаа. Цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа прокуроорын хяналт дор явагддаг" гэлээ.