x

Б.Болд: Монгол Улстай адил цөөн хүн амтай, жижиг боловч өндөр хөгжилтэй орон дэлхийд олон бий

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов. Мөн олон нийтийн төлөөлөл болж “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд санал бодлоо хуваалцсан юм.

Улаанбаатар хотын 458 мянган га нутаг дэвсгэрт 1.6 сая хүн амьдарч, 665 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн судалгаагаар тээврийн хэрэгсэл жилд 70.000-80.000-аар нэмэгдэж байгаа. Улаанбаатар хотыг анх 600 мянган хүнтэй байхаар төлөвлөж байсан ч өдгөө хүн ам гурав дахин нэмэгдсэн тул төвлөрөл, түгжрэл тулгамдсан асуудал болоод буй. Тийм ч учраас түгжрэлийг бууруулах гарц, шийдэл, үүнд олон нийт хэрхэн хувь нэмрээ оруулах тухай ийнхүү хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Түгжрэл зөвхөн Улаанбаатар хотод байдаггүй. АНУ-ын томоохон хотууд ч бас түгжирдэг. ОХУ-ын Москва хотын хувьд гэхэд явган зорчилтыг дэмжих бодлого баримталж, нийтийн тээврээ шинэчлэн, уулзваруудыг өргөтгөн, олон түвшнийх болгож, LRT нэвтрүүлэх зэргээр 15 сая иргэнтэйгээ нэгдэн түгжрэлийг шийдсэн байдаг. Яг л өдгөө бидний ярьж байгаа ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл бол сүүлийн 30 жилд хуримтлагдсан асуудал.

Улаанбаатар хот өөрөө автомашиныг бүртгэж, улсын дугаар олгож, газрын бүртгэлийг хийж, бүсчлэл болон хураамжийг тогтоодог байх хэрэгтэй. Тийм учраас хөгжилд саад учруулж буй хуулийг өөрчилж, түгжрэлийг бууруулах чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Зөвхөн нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулна гэдэг боломжгүй, хүрэхгүй. Жишээлбэл, авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй зарим компани огт урьдчилгаа авалгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлсэн. Тэгэхээр төсөв багасах юм бол бүтээн байгуулалтын ажлууд зогсох аюултай. Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотын төсөв жил бүр 420 тэрбумаас буурахгүй байх Засгийн газрын тогтоол гарсныг бас тодотгох нь зүйтэй. Цаашид ч мөн хөрөнгийн бусад эх үүсвэр, боломжийг босгохоор ажиллаж байна” хэмээлээ.

Харин Хотыг сайд Ж.Сүхбаатар “Түгжрэлийг бууруулахын тулд зам болон гүүр барих хэрэгтэй гэж үзэх нь бий. Зам, гүүр барина гэдэг бол дэд бүтцийн томоохон ажил. Нийслэлийн удирдлагууд энэ чиглэлээр 2022 онд хэд хэдэн ажлыг эхлүүлчихсэн байна. Харин тэдгээр ажил нь дараа жил үргэлжлэхэд хөрөнгө, санхүү нь гол санаа зовоох асуудал болж байгаа. Тэгэхээр энэ ажилд зөвхөн улс, нийслэлийн хөрөнгийг хараад суух боломжгүй. Түгжрэл бол төвлөрөл, нягтрал, бөөгнөрлийг агуулсан ойлголт.

Төвлөрлийг задлахын тулд зах, худалдааны төвүүдийг нүүлгэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчлэх зэрэг олон ажил багтана. Энэ болгонд л зардал гарч байгаа.

Жишээлбэл, Туркийн Истанбул хот 1990-ээд оны дундуур агаарын бохирдол, түгжрэл ихтэй байсан. Тухайн үед хотын удирдлагууд бонд гаргаж, гүүрэн байгууламж болон нүхэн гарц байгуулахад чамгүй хөрөнгө зарцуулан, автомашин болон нийтийн тээврийг газаар явдаг болгох зэргээр тус асуудлуудыг шийдэж байсан. Дэлхийн томоохон хотуудын шүдний өвчин нь түгжрэл байсаар байна. Тэд бүгд л явган зорчигчид чиглэсэн ажил хэрэгжүүлж байгаа” гэсэн юм.

Иргэдийг гарцаар гарах үед нь хоёр урсгалд оруулан цэгцтэй явуулах, автобус хүлээхдээ чиглэл, чиглэлээрээ хуваагдан хүлээх зэрэг арга замаар иргэдийн цагийг хэмнэж, замд ч мөн ачаалал нэмэхгүй байх шийдлийг харуулсан бичлэг цахим орчинд ихээхэн түгсэн.

Тэгвэл уг ажлыг санаачлан, хэрэгжүүлсэн “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд “Хүн бүр өөрт тулгамдсан асуудлыг олж харан, түүнийгээ бусдад гомдлохгүйгээр шийдвэрлэх гэж оролддог, шийдэж байгаа нэгнээ үнэлдэг, хүндэлдэг байвал тухайн улс орон арай илүү хөгждөг юм болов уу гэж бодож байна. Монгол Улстай адил цөөн хүн амтай, жижиг боловч өндөр хөгжилтэй орон дэлхийд олон бий. Бид тэдгээрээс олж харсан сайн туршлагаас санаа авч, эх орондоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгаан авто замд болон машины тоонд байгаа ч түүнээс илүүтэй бидний хэв маяг, зуршил, хандлагад байгаа юм шиг харагддаг. Хүн бүр л хотын түгжрэлд өөр өөрийнхөөрөө нөлөөлж байгаа. 1980-1990-ээд онд Улаанбаатар иргэндээ ээлтэй, чөлөөтэй алхах боломжтой, жишиг болсон хот байсан гэж мэргэжилтнүүд хариулдаг. Түүнээс хойш олон том зам тавьж, эгнээ, урсгалыг нэмэн, хэд хэдэн гүүр барьж, уулзвар болон гарцуудыг нэмэгдүүлсэн. Гэвч ингэх тусам түгжрэл нэмэгдэж, дугаарын хязгаарлалт болон хичээлийн цаг эхлэх цагт зохицуулалт хүртэл хийсэн. Эдгээрийг хараад байхад хот маань машинд зориулагдсан, харин бид машинаа уначихаад яаж түгжрэхгүй байх вэ гэж л бодоод байгаа юм шиг.

Бидний очиж үзсэн хотууд машинд зориулсан шийдэл гаргаснаар алдсанаа ойлгон, хурдны зам болон гүүрээ нурааж, өргөн замаа нарийсгаад, оронд нь явган хүний зам тавьж, хүмүүс амрах, зугаалах боломжтой газруудыг байгуулснаар түгжрэл нь бодитойгоор буурсан. Машинд зориулсан шийдлийн улмаас өнөөдөр бид энд хэлэлцүүлэг хийж байна шүү дээ. Тиймээс иргэд машинтайгаа хэрхэн түгжрэхгүй байх вэ гэх бус, машинаасаа буугаад хэрхэн тухтай алхаж болох вэ гэж боддог, төр засаг үүнийг нь дэмждэг байвал чадах, чадах хэмжээгээрээ түгжрэлийг бууруулна гэж бодож байна” хэмээн саналаа хуваалцлаа.

Түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлбэл зохих 300 гаруй ажлыг 36 багц болгон, үүнээс 2022 онд 12 багцын 49 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд

  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх

  • Нийтийн тээврийг шинэчлэх

  • Газар чөлөөлөх

  • Шинээр гол болон туслах авто зам, замын байгууламж барих

  • Яармаг дэд төв байгуулах

  • Явган хүний болон дугуйн замыг шинэчлэх

  • Гарааш болон хашаа, хайс буулгах

  • Уулзварыг дахин инженерчлэх зэрэг ажлууд багтаж буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 32 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 37 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 58 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 1 цаг 10 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 1 цаг 17 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 1 цаг 23 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 1 цаг 34 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 1 цаг 38 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 1 цаг 44 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу...
Top