x

Ү.Ганболд: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт сайжирсан

Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн гуравдугаар улирлын тайланг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

Он гарснаас хойш есдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд 59.521 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрийн 95.3 хувь нь шийдвэрлэгдэж, 4.7 хувь нь шийдвэрлэх шатандаа явж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүсэлт 9010, гомдол 11657, санал 514, талархал 705, мэдэгдэл 21-ээр өссөн аж. Гомдлын зонхилох хувийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, цэвэрлэгээ, барилгын техникийн хяналт, зөвшөөрөл, авто машины түгжрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ, засвар, газрын харилцаа, эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлууд эзэлжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүрэн барагдуулж шийдвэрлэсэн өргөдөл, гомдол 77.5 хувиар өсөж, тайлбар өгч, бүрэн барагдуулж шийдвэрлээгүй өргөдөл, гомдол 29.7 хувиар буурсан байна. Үүнээс дүгнэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулах, хууль зүйн үндэслэлтэй тодорхой хариу өгч шийдвэрлэх байдал сайжирчээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн хугацаа богиносож, албан бичгээр хариу өгөх нь сайжирсан байгааг онцоллоо. Мөн 20 орчим байгууллагын 164 албан хаагчийг сургалтад хамруулжээ.

Түүнчлэн хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо буурсан, ирүүлсэн өргөдөл, гомдлын тоо өссөн ч шийдвэрлэлийн дундаж хугацаа богиноссон, бүрэн барагдуулж шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын тоо нэмэгдсэн гэх мэт эерэг үзүүлэлт гарчээ. Цаашид иргэдээс гаргасан саналын шинжтэй өргөдлийг судалж, байгууллагын бодлого, шийдвэрт тусгах, хэрэгжилтийг тайлагнаж, байгууллагын цахим хуудсанд сар бүр мэдээлж ажиллах хэрэгтэй байгаа юм.

Мөн өргөдөл, гомдолд долоо хоног бүр шинжилгээ хийж, хандалтаар тэргүүлж байгаа агуулгын шалтгаан, нөхцөлийг тодорхойлон, түүнийг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэх, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллах саналтай байгааг дурьдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Худлаа ярихаа боль ядаж утасны дугаараа ил гарга
    2022 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 3 цаг 2 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 3 цаг 8 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 3 цаг 29 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 3 цаг 41 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 3 цаг 48 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 3 цаг 54 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 4 цаг 5 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 4 цаг 9 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 4 цаг 15 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи... Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ
Top