Улаанбаатар хотын 13 байршил дахь нийт 16.6 км гудамжинд 80,000 метр квадрат явган хүний болон дугуйн замын ажил хийхээр төлөвлөжээ.
Үүнээс найман байршилд 41,000 метр квадрат явган хүний замыг засаж, шинэчилсэн байна.
Хүн амын нягтаршил өндөртэй, түгжрэл, зорчилт ихтэй замуудыг сонгон засаж байгаа бөгөөд тэдгээр байршлуудад явган болон дугуйн замыг тохижуулан, шинэчилж байгаа юм.
Мөн явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж буй аж.
Эдгээр замыг өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэхийг чухалчилж байна.
Сэтгэгдэл (1)