"Чингис хаан" музей энэ сарын 11-нд үүд хаалгаа нээхээр төлөвлөжээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр "Гадаадаас худалдан авах шилэн хорго Монголд бүгд ирсэн. Энд угсраад дуусч байна. Мөн музейн дэглэлт, тохируулга, үзэгчдэд толилуулах бэлтгэл ажлыг зэрэг хийж байна" гэв.
Барилгын үзүүлэлт, дэглэлтийн хэмжээгээр "Чингис хаан" музей нь Ази тивд эхний аравт орохоор хэмжээний үзүүлэлттэй байх аж. Уг музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг дотоод болон гадаадын 40 орчим газраас цуглуулж, 12 мянга орчим сан хөмрөгтэй болсон байна.
Дашрамд, музейн тайлбарыг QR уншуулаад таван хэл дээр сонсох боломжтой ажээ.