x

ЗХУ-д улс төрийн хэлмэгдлээр амиа алдсан иргэддээ дурсгалын гэрэлт самбар босгов

ЗХУ-д улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, амь насаа алдсан Монгол иргэдийн дурсгалд зориулж тэдний нэрийг сийлсэн гэрэлт самбарыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо. Энэ арга хэмжээнд улс төрийн намын төлөөлөл, хэлмэгдүүлэгчдийн ар гэрийнхэн, бурхан шашны тэргүүнүүд, эрдэмтэн судлаач, улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо ТББ  оролцов. 

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа: 

-"Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар, П.Гэндэн Улсын бага хурлын дарга Д.Догсом, Төр нийгмийн зүтгэлтнүүд, сэхээтэн манлайлагчид, энгийн ард иргэд эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан ч тухайн цаг үеийнхээ нөлөөгөөр харийн орон руу дуудагдан баривчлагдаж, хилс хэрэгт яллагдан цаазаар авхуулсан юм.

Харь оронд амиа алдсан Монгол иргэдийг эх оронд нь нутаглуулаагүй нөхцөл байдал болоод тэдгээрийн үр хойчид дурсгалыг нь хүндэтгэн өвлүүлэх зорилгоор Улсын комиссын ажлын алба, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төглийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллаа.  Энэхүү ногоон төгөлд  249 хэлмэгдэгчдийн нэрс бий.

Ерөнхий сайд асан А.Амарын ач хүү: Миний өвөг эцэг болох А.Амар Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдож байсан бөгөөд улс төрийн хэлмэгдэлтээр баригдаж ЗХУ-ын холбоот улсын эрүүгийн хуулийн 51.2.А-д заасны дагуу буудан хороох ялаар цаазлагдсан нь манай улсад төдийгүй бидний гэр бүлд хүнд гарз тохиосон үе байлаа. 

Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь насаа зориулсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор дурсгалын самбарыг хэлмэгдэгчдийн ногоон төгөл нэртэйгээр санаачлан зохион байгуулсан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, санхүүжилтийг гаргасан НИТХ-ын тэргүүлэгчид болон цагаатгах ажлыг удирдан зохион байгуулсан багийнхан, дурсгалын самбарын төслийг боловсруулсан урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Болд зэрэг хүмүүст талархлаа илэрхийлье. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 3 цаг 7 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 3 цаг 13 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 3 цаг 34 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 3 цаг 46 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 3 цаг 53 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 3 цаг 59 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 4 цаг 10 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 4 цаг 13 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 4 цаг 20 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи... Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ
Top