x

Монгол, Францын хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ

Франц улсад өнөөдрөөс эхлэн Европын холбооны улс долоо хоног эрчимжсэн мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарын техник технологийн ололт дэвшил, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэн, туршлага солилцох “Del`Elevage -2022” нэр хүндтэй, том арга хэмжээ эхлээд байна. 

1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй дээрх Европ тивийн мал аж ахуйн тэргүүлэх олон улсын үзэсгэлэн 31 дэх жилээ болж байгаа бөгөөд энэ удаа зохион байгуулагч талаас Монгол Улсыг “Хүндэт зочин орон”-оор урин оролцуулж байгаа юм. 

2022 оны аравдугаар сарын 4-7-нд Франц улсын хөдөө аж ахуйн төв бүс нутаг болох Клермон Ферран хотод болж байгаа тус үзэсгэлэнд энэ удаа 60 гаруй орны 100 мянга гаруй зочин, төлөөлөгч, оролцогч цуглаад байна.

Үүний дотор “Хүндэт зочин орон”-ы урилгатай Монгол Улсаас ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгч оролцож байна. Францын талын холбогдох хүмүүс Монголоос ийнхүү  өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаад баяртай байгаагаа уулзалт бүрийн үеэр тодотгон хэлж байв. 

Европ тивийн мал аж ахуйн  үзэсгэлэнгийн нээлтийн өдрийн өглөө /2022.10.04/ үзэсгэлэнгийн талбайн төв цэгт барьсан монгол гэрт Монголын ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамны сайд Марк Фено нар хоёр орны Хөдөө аж ахуйн яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулснаар арга хэмжээ албан ёсоор эхэллээ. 

Del`Elevage-2022 үзэсгэлэнгийн үеэр хоёр орны Хөдөө аж ахуйн сайдын шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт Монголын тал дараах зургаан асуудлыг тусгасан байна.

Үүнд: Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, төрөл бүрийн сургалтыг хамтран зохион байгуулах, Монгол малын генетик нөөцийг үнэлэх, тодорхойлох ажилд дэмжлэг үзүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэлийн шугамыг Монголд нэвтрүүлэх болон малын эрүүл бүс бий болгоход хамтран ажиллах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх саналыг тавилаа. 

Харин Францын Хөдөө аж ахуй, хүнсний яамны сайд хэлэхдээ “Манай хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд  шинэ хуудас нээгдэж байгаад баяртай байна. Таны тавьсан хамтын ажиллагааны саналыг дэмжиж, хамтран ажиллах болно. Мөн манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн чухал зүйл нь газар зүйн заалт юм. Газар зүйн заалтын чиглэлд Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд болон Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд нар идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Монголын олон бүтээгдэхүүн газар зүйн заалтад бүртгүүлснээр Европын холбоо руу экспортлох боломжтой болохоороо өндөр ач холбогдолтой” хэмээв. 

Мөн тэрбээр Монгол Улс өргөн уудам бэлчээр нутагтай. Энэ бол маш том давуу тал юм. Монгол орон энэ давуу талаа ашиглан бэлчээрийн монгол малаа эрчимжүүлэн хөгжүүлэх нь чухал. Бидний эрчимтэй хөгжиж ирсэн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих таатай боломж үүгээр нээгдэж байна гэдгийг дахин онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 3 цаг 4 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 3 цаг 10 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 3 цаг 31 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 3 цаг 43 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 3 цаг 50 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 3 цаг 56 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 4 цаг 7 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 4 цаг 11 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 4 цаг 17 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи... Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ
Top