Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Хуралдаанаар цаг үеийн 23 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар, Монгол Улсын стандартын өнөөгийн нөхцөл байдлын талаар, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 23 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.