x

ОХУ-д оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД!

Бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд ОХУ-д нутаг дэвсгэрт оршин суух боломжгүйг тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас анхаарууллаа.

ОХУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсноор тус улсад 90 хоногоос дээш хугацаанд оршин суух гадаадын иргэд бүртгэл хийлгэж, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах үүрэгтэй болсныг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар энэ оны хоёрдугаар сард өөрийн цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ.

ОХУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 1 бүлгийн 5 дугаар зүйлийн дагуу тус улсад 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хөдөлмөр эрхлэх зорилгоор ирсэн гадаадын иргэд 30 хоногийн дотор, бусад иргэд 90 хоногийн дотор эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, хурууны хээ, гэрэл зургаа авхуулж бүртгүүлэх ёстой.

Харин 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө ОХУ-д орж ирээд дахин гараагүй иргэд 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 180 хоногт багтан бүртгүүлнэ.

Бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд ОХУ-д нутаг дэвсгэрт оршин суух боломжгүй болж, виз, бүртгэл тань сунгагдахгүй тул та бүхнийг, ялангуяа оюутан залуучуудыг хуульд заасан хугацаанд бүртгэлд хамрагдахыг анхааруулахын хамт хэрэв танд энэ талаар мэдээлэл хомс байгаа бол сургуулийнхаа холбогдох нэгж, ажилтнуудад нэн даруй хандаж зааварчилгаа авахыг зөвлөж байна.

Жич: Энэхүү бүртгэлд 0-6 насны хүүхэд, албан, дипломат паспорт эзэмшигч иргэд хамрагдахгүй.

Эрүүл мэндийн шинжилгээ хийх, гарын хээ, гэрэл зураг авч бүртгэх байгууллагын хаягийг харьяа хот, дүүргийнхээ “Төрийн үйлчилгээний төв”, сургуулийнхаа цахим хуудас, холбогдох нэгж, ажилтнаас авна.

Эрүүл мэнд, Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн байгууллагуудын ажлын ачаалал өндөр байгаагийн улмаас та бүхэн хуулийн хугацаанд бүртгэлд хамрагдаж чадахгүй байх эрсдэлтэй тулгарч болзошгүй тул холбогдох байгууллагуудад яаралтай хандаж үйлчилгээ авах өдрөө тогтоож, дараалалд бүртгүүлээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 4 цаг 17 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 4 цаг 23 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 4 цаг 44 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 4 цаг 56 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 5 цаг 3 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 5 цаг 9 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 5 цаг 20 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 5 цаг 23 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 5 цаг 30 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top