Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр 11:00 цагт төмөр замын салбарт тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалтыг ”Ган зам” паласт зохион байгуулна.
Энэ талаар Зам тээврийг хөгжлийн сайд С.Бямбацогт "Асуудлыг тойрч суугаад шийдэл олохоос биш тойрч зугтаад шийдэхгүй. УБТЗ-д ажиллана. Ашиг сонирхлын зөрчил, ар өврийн хаалгаар вагон хурдлуулдаг, эсхүл гацаадаг гэсэн гомдол их гардаг. Энэ асуудлыг таслан зогсоохын тулд 11:00 цагаас "Ган зам" паласт бүх талуудын оролцоог хангасан НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ хийх тул тээвэр зуучийнхан, төмөр замын компаниуд, импортын ачаа хүлээн авагч, экспортын ачаа илгээгчид, мэдээллийн технологийнхон, хэвлэл мэдээллийнхэн гээд сонирхсон бүгдийг урьж байна" хэмээн цахим хуудаснаа бичжээ.