x

Б.Пүрэвсүрэн: Үндсэн хуулиар олгогдсон иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалсан түүхэн шийдвэр гарлаа

Ковидын хөл хорионы үед “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгдэж, шүгэл үлээж байсан иргэн Д.Мөнхбатыг худал мэдээлэл түгээсэн хэргээр шүүхэд дуудсан байдаг. Тэгвэл түүнд үүсгэсэн Зөрчлийн хэрэг, Эрүүгийн хэрэг, Иргэний хэрэг хоёр шатны шүүх хурлаар ялалт байгуулсан талаар иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.

Энэ талаар иргэн Д.Мөнхбат "Иргэн нь засгийг ялчихлаа гэж. Миний хүндэлж явдаг нэгэн уран бүтээлж хэлэхдээ "Үнэнээс бүгд айдаг тул зөөлөн хандаарай" гэж билээ. Үнэн, зөв байсны шагнал болж бид өнөөдөр яллаа. Зөрчлийн хэрэг ялалт, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон, иргэний хэрэг 2 шатны шүүх дээр ялалт. Нийт 2 жил шүүх, цагдаа, прокуророор явсаны эцэст үнэн яллаа.

Манай хоёр өмгөөлөгч үнэхэр мундаг юмаа, бахархаад баршгүй ээ. Fidelitas Partners намайг ямарч үнэ төлбөргүй өмгөөллөө. Шударга ёсыг сахиулах ариун үйлд нь амжилтын дээдийг хүсэж байна" хэмээжээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор иргэн Д.Мөнхбатын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Б.Пүрэвсүрэн "Иргэний хэргийн анхан болон давж заалдах хоёр шатны шүүхээс иргэн Д.Мөнхбатын талд шийдвэр гаргасан. Түүний иргэний хэргийн өмгөөлөлд Fidelitas Partners-ийн хамт олон ажилласан. Миний хувьд түүний зөрчлийн хэрэг дээр ажиллаж байсан. 

Цар тахлын үед буюу 2020 оны арваннэгдүгээр сард иргэн Д.Мөнхбат нь өөрийн цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Ингэж өөрийн үзэл бодлыг илэрхийлж, нийгэмд шударга шүүмжлэл өрнүүлэн шүгэл үлээснийхээ төлөө хоёр жилийн хугацаанд шүүх, цагдаад дуудагдсан.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, бусдад гоц халдварт өвчин тараах заалтаар яллагдагчаар татаж байсан. Яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлж байсан асуудал өнгөрсөн жил үүссэн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13 дахь заалтаар буруутгаж, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл тараасан гэх үндэслэлээр торгууль оногдуулж байсан. Улмаар 2021 оны зургаадугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээс тухайн торгуулийн хуудсыг нь хэрэгсэхгүй болгосон.

Төр өөрийн буруутай үйлдлээ иргэнээс хайх гэсэн оролдлого байсан. Энэхүү оролдлогыг таслан зогсоосон том алхам боллоо. Нэг талаар сургамжтай. Нөгөөтээгүүр энэхүү шүүхийн шийдвэр маань үнэ цэнтэй. Үндсэн хуулиар олгогдсон иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалсан түүхэн шийдвэр гарлаа хэмээн харж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төрд авна уу даа 1 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 4 цаг 24 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 4 цаг 30 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 4 цаг 51 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 5 цаг 3 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 5 цаг 10 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 5 цаг 16 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 5 цаг 27 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 5 цаг 30 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 5 цаг 37 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top