x

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчин, тэр дундаа цусны даралт ихсэх өвчин улам залуужиж, олон гэр бүлд уй гуниг, сэтгэл санааны гүн хохирол учруулсаар байна. Цэл залуугаараа тархинд нь цус харвасан, зүрхний үйл ажиллагаа нь гэнэт доголдож амь насаа алдсан, даралт ихсэх өвчтэй гэдгээ мэдэхгүй явсаар хүндрүүлж эмнэлэгт хүргэгдсэн зэрэг харуусмаар, гэнэтийн тохиолдлууд цөөнгүй байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Иймд энэ өвчний талаар зөв цэгцтэй мэдлэг мэдээлэлтэй байж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь юу юунаас чухал юм.  

ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өдгөө зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй билээ.

Тус аяны хүрээнд телевиз болон сонин, вэбсайтын нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдол, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, уг өвчинтэй хамтдаа тэмцэх зорилгоор сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг өнгөрсөн нэг сарын хугацаанд зарласан юм.

Уралдаанд нийслэл, орон нутгаас нийт 60 гаруй бүтээл ирснээс дараах ангилалд хөндлөнгийн мэргэжлийн хүмүүсийн үнэлгээгээр шилдэг бүтээлийн эздийг тодруулж, байр эзлүүлсэн юм.

ТЕЛЕВИЗ: 

Тэргүүн байр        

  • Eagle TV  Б.Амарбаян (Мэдээ)

Дэд байр /2/  

  • С1 телевиз Г.Насанбаатар (Мэдээ)
  • SBN  А.Наранчимэг (Мэдээ)

Гутгаар байр /2/  

  • Zindaa.mn Б.Хонгорзул (Видео сурвалжилга)
  • Mand.mn Н.Пүрэвсүрэн  (Видео сурвалжилга)            

СОНИН, ВЭБСАЙТ: 

Тэргүүн байр        

  • Eagle.mn О.Эрдэнэчимэг “Давснаас татгалзаж өндөр болсон багачууд”

Дэд байр /2/   

  • МҮОНР Ц.Сосорбурам “Өөртөө нээсэн зам”
  • Gogo.mn Э.Энхмаа “18 настай залуу та цусны даралтаа хэмжсэн үү”

 Гутгаар байр /2/  

  • Business.mn У.Түвшинбаяр “Төмөр шиг биетэй хүн гэж байдаггүй”
  • Asu.mn О.Сайханцэцэг “Цусны даралт ихсэх өвчний талаарх цуврал сурвалжилга”

 Тусгай байр /6/ 

  • Zarig.mn  Б.Бадрал “Цусны даралт ихсэх эмгэгээс сэргийлэх таван алхам”
  • Ховд аймаг, Khovdnews.mn С.Номингэрэл  “Нэг л мэдэхэд даралт ихэсдэг болчихсон”
  • “Өдрийн сонин” Д.Гансаруул “Албан байгууллагууд цусны даралт хэмждэг аппараттай болъё”
  • Дорнод аймаг, “Агар” студио Э.Отгонтуяа “Од шиг харвасан”
  • “Өнөөдөр сонин” О.Бат-Ундрах “Даралтын эмэнд дасал болох уу, дадал зуршлаа өөрчлөх үү” нийтлэл
  • Eguur.mn Т.Оюундарь “Энэ цагийн чимээгүй эмгэнэл”

Цусны даралт ихсэх өвчин зөвхөн өвдсөн хүний асуудал биш юм. Уг өвчинтэй тэмцэхийн тулд хүн бүр зөв амьдралын дадал хэвшүүлж чадвал эрүүл, урт удаан амьдрал, аз жаргалтай ирээдүйг бий болгох боломжтой гэдгийг олон нийтэд таниулан ойлгуулж, олон нийтийн мэдээллийн сувгаар мэдээ нийтлэл, сурвалжилга бэлтгэн хүргэж, уралдаанд нийтлэлээ ирүүлсэн нийт сэтгүүлчдэдээ баярлалаа.

 Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 4 цаг 16 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 4 цаг 22 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 4 цаг 43 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 4 цаг 55 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 5 цаг 2 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 5 цаг 8 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 5 цаг 19 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 5 цаг 22 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 5 цаг 29 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top