Монгол Улсад оршин суух хүсэлт гаргасан ОХУ-ын бүх иргэнд зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ
Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр "ОХУ-ын иргэд Монгол Улсад цаашид тодорхой хугацаагаар оршин суух хүсэлтээ өгч байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хүсэлтээ өгсөн ОХУ-ын иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан.
Ажиллаж хөдөлмөрлөх, суралцах, хөрөнгө оруулалт хийх, гэр бүлийн шалтгаанаар амьдрах гэх мэт Монгол Улсад оршин суух 56 төрлийн зөвшөөрөл байдаг" гэлээ.