x

"Хохирогч эмэгтэйчүүдийг виз шаарддаггүй улс руу хил дамнуулан худалдсан байж болзошгүй"

Эмэгтэйчүүдтэй зуучаар танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулж, дүрс бичлэг, гэрэл зургаар нь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, улмаар гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын, 64 настай иргэнийг өчигдөр баривчилсан талаар мэдээлсэн билээ.

Уг хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр мэдээлэл өглөө.

Тэрээр “Сэжигтэй этгээдийг нэр бүхий зочид буудлаас баривчилсан. Хэргийн газрын үзлэгээр олон тооны гар утас, зөөврийн компьютер, зөөврийн хатуу диск, мемори карт, флаш зэргийг хураасан. Одоогоор тухайн файлуудад үзлэг хийж, тухайн этгээд болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах байдлаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хохирогч нарыг Монголоос виз шаардахгүй буюу нэг сарын хугацаанд визтэй Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэхдээ одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул яг хэчнээн иргэнийг хилээр гаргасан талаарх тоон мэдээллийг тодорхой хэлэх боломжгүй.

Тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн

  • 13.1 буюу Хүн худалдаалах гэмт хэрэг,

  • 12.1 буюу хүчиндэх гэмт хэрэг,

  • 13.10 буюу  хувь хүний нууцад халдах,

  • 13.5 буюу заналхийлэх зэрэг зүйл ангиар холбогдуулан шалгаж байна" гэлээ.

Мөн манай улсын иргэд гадаад улсын иргэн рүү өөрсдөө хариу чат бичих зэрэг тохиолдол гарч байгаа тул өөрсдөө анхааралтай байж, уулзаж байгаа хүнээ ямар хүн болохыг сайтар судлахыг зөвлөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 4 цаг 7 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 4 цаг 13 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 4 цаг 34 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 4 цаг 46 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 4 цаг 53 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 4 цаг 59 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 5 цаг 10 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 5 цаг 14 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 5 цаг 20 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top