Хятад орныг таниулах Өвөр Монголын соёлын өдрүүд Монгол Улсад өнөөдөр эхэлж байна.
Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй "Хятад, Монгол Улс уул усаараа мөнхөд холбогдсон хөрш орон билээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа иргэдэд бодит үр дүнгээ өгсөн.
Соёл иргэншил нь харилцан сурах замаар хөгждөг. Энэ удаагийн Өвөр Монголын соёлын өдрийн арга хэмжээгээр гэрэл зургийн үзэсгэлэн, тоглолт, дууны тэмцээн, ангаах ухааны илтгэл зэрэг зургаан төрлийн арга хэмжээг цахимаар хүргэнэ. Цар тахал дуусах нь гарцаагүй. Хоёр орны иргэд соёл иргэншлийг харилцан солилцоно. Өдөрлөгт оролцогчид Хятад, Монголын нөхөрсөг, уламжлалт найрамдлыг өргөжүүлэхэд оюун ухаан хүч чадлаа нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
Монгол Улсын салбар бүр цэцэглэн хөгжиж, хоёр орны найрамдлын харилцаа улам өргөжих болтугай" гэв.
Арга хэмжээний үеэр Хятадын уран бүтээлчдийн кино, урлагийн тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн толилуулагдана. Мөн өдөрлөг өнөөдрөөс аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээ 2009 оноос эхлэн явагдаж эхэлжээ.