x

"Экспресс автобусны төсөл нь түгжрэлийг 2 хувиар бууруулах байсан тул дэмжээгүй"

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Хотын сайд Ж.Сүхбаатар ойрын хугацаанд түгжрэлийн эсрэг авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Сайд гэдэг албан тушаал гараагүй байх үед түгжрэлийн асуудал шийдэгдээгүй явсаар ирсэн. Яармагийн түгжрэл харьцангуй ойлголт, гинжин холбоотой тул шийднэ гэдэг ойлголт бас харьцангуй. Замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд наашаа орж ирээд гацчихна. Байгаа зам нь адилхан нэг л сүлжээ. Замын түгжрэлийг бууруулах богино хугацааны олон шийдэл бий. Үүнээс Яармаг болон Энхтайваны өргөн чөлөө хэсэгт тусгайлсан эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явах биш BRT-г явуулах асуудал байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Наадамчдын болон Энхтайваны өргөн чөлөөгөөр BRT-г явуулах асуудлыг Азийн Хөгжлийн Банкны зээлд хамруулахыг судалж үзэхийг Хүрэлбаатар сайдад даалгасан.

Түгжрэлийг бууруулах шийдвэр яагаад хурдан гарахгүй байна гэхээр Нийслэлийн нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв гэж бий. Бодит байдал дээр Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодорхой санал гаргаж үзүүлсэн юм байхгүй. Экспресс автобус гэж төсөл танилцуулсан. Үүний үр дүн нь түгжрэлийг 2 хувиар бууруулах байсан тул дэмжээгүй.

Хоёрдугаарт, нийтийн тээврийн автобусны богино эргэлтийн чиглэлүүдийг ярьсан. Үүнд үүрэг өгсөн ч урагш муутай явна.

Замын хөдөлгөөний удирдлагын төв тооцоолол хийдэг. Тооцоолол хийгээд тусгай эгнээг гаргачихаар хажуугийн эгнээний түгжрэл улам нэмэгдэнэ. Тэгэхээр үүнээс үүдэн гарах үр дагавар, нэгдүгээр эгнээг чөлөөлөх асуудалд хяналт тавих хэрэгтэй байгаа юм.

Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусанд зориулан чөлөөлсөн ч бусад нь зөрчдөг. Үүнд торгууль тавьдаг. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний зөрчил гарган давхацсан тоогоор 1.1 сая хүн торгуулсан гэхэд 78 хувь нь төлөөгүй байна. Торгуулийг албадан төлүүлдэг тогтолцоо байхгүй. Иймд дүрэм журам үүргүүдийг өгсөн. Үүнд хугацаа орж байна. 

Нэг асуудал дээр гурваас дээш байгууллага холбогдож байна. Нэг нэгийгээ хүлээдэг. Одоогийн байдлаар түгжрэлийн эсрэг яг шийдэгдчихсэн зүйл алга" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төрд авна уу даа саяхан Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 4 цаг 23 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 4 цаг 29 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 4 цаг 50 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 5 цаг 2 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 5 цаг 9 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 5 цаг 15 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 5 цаг 26 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 5 цаг 30 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 5 цаг 36 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top