x

Л.Оюун-Эрдэнэд ирсэн урилга Монгол Улсыг ОХУ, Белорусь, Мьянмараас ялгаатайг харуулснаараа ач холбогдолтой!

"Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд Монголын Ерөнхий сайд уригдсан нь Ардчилсан Монголын үнэлэмж"

ОХУ, Белорусь, Мьянмар гурваас бусад дэлхийн бүх улс орны удирдагчдыг урьсан ИБУИНХУ-ын Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нд Лондонд болно. Манай улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор болж Цог жавхлан хаан III Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хатан хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлнэ. 

Японы Эзэн хаанаас эхлээд Хаантай улсын бүх Эзэн хааныг болон гурван орноос бусад дэлхийн бүх улс орны төрийн өндөр дээд түвшний 500-аад төлөөлөгчийг урьсан. Тиймээс энэ бол зөвхөн эмгэнэл илэрхийлж хүндэтгэн салах ёс гүйцэтгэх урилга төдийгүй дипломат бодлогын цугларалт гэж хэлж болох юм. Салах ёс гүйцэтгэсний орой Эзэн хааны хүндэтгэлийн хүлээн авалт болно. Үүнд мөн Монгол Улсын Ерөнхий сайд оролцоно.

ИБУИНХУ-ын Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайдыг онцлон урьсан нь цаанаа учиртай. Юу гэвэл Баруун Европын улс орнууд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ түүхэн шийдвэрийг 1963 онд Хатан хаан II Элизабет гаргаж байсан гэдгээрээ онцлогтой. Мөн НҮБ-д элсэхэд болон Монгол Улсыг ардчилсан замналаар замнахад анхнаас нь тууштай дэмжиж, үнэлж баршгүй туслалцаа үзүүлж байсан учраас өндөр ач холбогдол өгөхөөс аргагүй юм. Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг сүүлчийн замд нь үдэхэд дэлхийн улс орны удирдагчид, төлөөлөгчдийг урьснаас хойш ийм том хэмжээний хүндэтгэлийн салах ёслол үйлдэж байгаагүй учраас ИБУИНВУ-ын зүгээс ихээхэн ач холбогдол өгч бэлтгэл ажилдаа орсон төдийгүй тээвэр ложистик, аюулгүй байдал гэхчлэн маш том сорилттой тулгарч байна.

Түүнчлэн британичуудын хувьд дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Их эзэнт гүрний задрал, дараагийн хаант засаглалын байр суурь, шинэ Хааны бодлого өөрчлөгдөх гэхчлэн шинэ цаг үе, нөхцөл байдлыг угтан авч байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. Тиймээс энэ бол зөвхөн гашуудлын ёслол төдий зүйл огт биш. Дипломат бодлого, геополитикийн харилцааны хувьд тун чухал үйл явдал болж байна. Халуун сэтгэлт англичуудын хувьд Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэж хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцох туйлын хүсэлтэй, өөрсдийн итгэл үнэмшлээр үүнийг заавал хийх ёстой гэж үзсэн олон арван иргэд дугаарлах буй. Лондонд Эзэн Хаадыг болон дэлхийн дээд түвшний 500-аад зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах өндөр зэрэглэлийн зочид буудал олж байрлуулахад хүртэл амаргүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 11 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top