x

Гуравдагч хөршийн бодлого: Төрийн алтан аргамжийг бөхлөх нь

ОХУ-ын алс дорнодод явуулсан цэргийн сургуулилтад цэргийн бие бүрэлдэхүүнээ оролцуулснаас болж олон улсын тавцанд “оноо алдаад” байсан Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөж болохуйц томоохон үйл явдлууд ирэх өдрүүдэд болох гэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсыг зорино. Ирэх даваа гаригт Лондонд болох Хатан Хаан II Элизабеттай салах ёс хийх төрийн ёслолд уригдсан гадаад орнуудын өндөр дээд түвшний төлөөлөгчид дотор Монголын Ерөнхий сайд багтсан явдал нь Украинтай хийж буй дайнаас болж хоригт орсон Орос, Белорустай харьцуулбал манайх шиг жижиг улсын хувьд “нэр төрийн” хэрэг юм.

Нөгөө талаас барууны орнуудаас хамгийн түрүүнд (1963.01.23) манайхтай дипломат харилцаа тогтоосон Их Британи улс нь Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил өрнөсөн ардчилал, шинэчлэлтийн үйл явцыг анхнаас дэмжиж ирсэн байдаг. Их Британитай дипломат харилцаа тогтоосноос хойш Австри, Финлянд, Швейцари, Швед, Франц гээд Европын хөгжингүй орнууд ар араасаа Монгол Улсын өмнө үүд хаалгаа нээсэн билээ.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Цог Жавхлант Хаан III Чарльзтай мэндчилж, улсынхаа нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ. Хэдхэн хоногийн өмнө хааны титэм хүлээж авсан III Чарльзтай мэндчилэх нь ёслолын ажиллагаанд уригдсан төлөөлөгчдийн хувьд нэг төрлийн хүндэтгэл юм. Ялангуяа Монголын Ерөнхий сайдын хувьд Европын хаант засаглалтай улсуудын язгууртнууд, дэлхийн хөгжингүй орны төрийн тэргүүнүүд, Ерөнхий сайд нар, Японы эзэн хаан Нарүхитотой нэг танхимд уулзах ховор боломж тохиож буйг аз завшаан гэхээс өөрөөр яаж үнэлэх билээ. Энэ талаас нь харвал Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал Монгол Улсын хувьд маш утга учиртай үйл явдал болж байна.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог оршуулах төрийн ёслолд оролцохоор Япон улсыг зорино. Энэ нь түүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш тус улсад хийж буй хоёр дахь айлчлал болж байна. Эхний удаад өнгөрөгч 2021 оны долдугаар сард болсон “Токио 2020” олимпийн нээлтэд оролцсон билээ. Коронавирусийн хадвараас болж хорио цээрийн дэглэмтэй байхад улс орноо орхив хэмээн дотооддоо багагүй шүүмжлэл дагуулсан ч япончууд эсрэгээрээ энэ айлчлалыг “хүнд цаг үед сэтгэлийн дэмжлэг үзүүлэв” хэмээн талархан хүлээж авсан байдаг. Харин энэ удаа Монгол Улс Япон улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, бизнесийнхэн, найрамдлын нийгэмлэгийн гишүүд зэрэг 80 гаруй хүнтэй том бүрэлдэхүүн манайд айлчилсны дараа Ерөнхий сайд хариу айлчлал хийж байна.

Ялангуяа ОХУ-ын Алс дорнодод явуулсан цэргийн хээрийн сургуулилтад бие бүрэлдэхүүнээ оролцуулсан шалтгаанаар хоёр улсын харилцаанд эгзэгтэй нөхцөл байдал үүссэн ийм үед Монголын Ерөнхий сайд Япон улсад айлчилж байгаа нь гурав дахь хөршийн харилцаа, төрийн алтан аргамжийг бөхлөхөд хэмжээлшгүй хувь нэмэр оруулах юм даа. Монгол Улс ардчилсан чөлөөт нийгмийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос төрийн гадаад бодлогодоо “гуравдагч хөрш”-ийн бодлогыг гаргаж ирж, хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйлээ болгосон өрнө, дорнын өндөр хөгжилтэй улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж эхэлсэн билээ.

Тэдгээр улсуудын нэг нь Япон улс бөгөөд Монгол Улс “гуравдагч хөрш”-үүдээсээ анхлан Япон улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон байдаг. Монголчууд ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийн төлөө тэмцсэн шилжилтийн жилүүдэд гадаад улсууд, олон улсын байгууллагаас манайд үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон улс дангаараа үзүүлж, уг тусламж нь шилжилтийн үеийн санхүү, эдийн засгийн хүндрэлийг давах туулах, шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж их хувь нэмэр оруулсныг мартах ёсгүй.

Энэ бүхний учир шалтгаан, урьдач нөхцөл нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого. Хөрш орнуудтайгаа сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг  эрхэмлэхийн зэрэгцээ “гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд дэлхийн өндөр хөгжилтэй, ардчилсан улсуудтай олон талт хамтын ажиллагаа явуулах нь Монгол Улсын гадаад бодлого, төрийн алтан аргамж юм.

Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Владивасток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн. Энэ үеэр улс  төр, эдийн засгийн тодорхой асуудлуудаар Ерөнхийлөгч Путины өмнө өөрийн орны ашиг сонирхол, байр суурийг тов тодорхой илэрхийлсэн нь дэлхийн олон орны нүд, чихэнд хүрсэн нь лавтай. Монгол Улс хоёр том хөрштэй. “Хөршөө сонгож болдоггүй” гэдэг шиг хөрш улсынхаа ашиг сонирхлыг ч бас хүндэтгэн үзэх, хүндэтгэлтэй хандах нь ч бас манай гадаад бодлогын нэг хэсэг.

Ялангуяа экспорт, импортын хувьд өмнөд хөршөөсөө хэт хамааралтай, эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнээр хойд хөршөөсөө бүрэн хараат байгаа нөхцөлд хоёр хөршөөсөө давсан “гуравдагч хөрш”-ийн бодлого гэж байх боломжгүй. Үүний алтан дундажийг олох, тэнцвэрийг хадгалах нь Монголын төрийн гадаад бодлого юм даа. Он гарсаар хөрш орнуудын дунд төрийн дээд түвшинд хийгдсэн харилцан айлчлалууд үүний нэг баталгаа.     

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 16 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top