x

Дэд сайд Б.Болор-Эрдэнийн аав шүлхийн вакцинаар бизнес хийдэг

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногоос шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэллээ. “Өдрийн сонин” Засгийн газрын гишүүдийн өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлого, бизнесийн талаарх цуврал нийтлэлийг эхлүүлж байна.

Шинэ Засгийн гишүүдийн дунд олны анхаарал татаж буй олон гишүүн бий. Өмнөх Засагт яам толгойлж байсан нэг бус сайд энэ өөрчлөлтөөр тушаал “буурсан”. Тэдний нэг бол Цахим хөгжил, харилцааны холбооны дэд сайдаар томилогдоод байгаа Батцэнгэлийн Болор-Эрдэнэ. E-Mongolia системийг хэрэгжүүлж байгаа гэдгээр олон нийтээс өндөр оноо аваад байгаа тэрээр өмнө нь сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан билээ.

Дэд сайд Б.Болор-Эрдэнэ 2021 оны өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлснээр жилийн 30.5 сая төгрөгийн орлоготой, 760 сая төгрөгийн барилга байгууламж, авто зогсоолтой. 188 сая төгрөгөөр үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruis­er 200 автомашинтай, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 285.2 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Түүнчлэн 50 сая төгрөгийн үнэт эдлэл, 50 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай, 69 сая төгрөгийн малтай гэжээ. 2020 онд 180 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлж байсан бол 2021 онд зээлээ бүрэн төлж барагдуулсан гэж байв.

Б.Болор-Эрдэнийн аав Д.Батцэнгэл Улсын мал эмнэлэг үржлийн газрын дарга асан, одоо тус газарт ахлах мэргэжилтнээр  ажилладаг.

Мал аж ахуйн орон гэгддэг манай улсад шүлхийн вакцины том бизнес бий. Энд хууль бусаар хамгийн их мөнгө эргэлддэг ч гэгддэг. Үүнд шүлхийн вакцин дагасан төрийн албан тушаалтнуудын гар хөл оролцдог, хамгийн ашигтай бизнес ч гэж яригддаг. Тэгвэл дэд сайд Б.Болор-Эрдэнийн аав Д.Батцэнгэл энэ асуудалд нэлээд гүнзгий орооцолдсон хүн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Шүлхийн вакцины тендертэй холбоотой томоохон маапаан 2016 онд дэгдэж байсныг уншигчид санаж буй. 13 тэрбумаар яригдах тендерийг хууль бусаар нэр бүхий компаниудад өгсөн хэрэгт холбогдсон талаар тухайн үед хэвлэлүүд бичиж байв. Тодруулбал, Улсын мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга асан З.Батсүхийн “Глобал бизнес линк”, Д.Хишигжаргалын “Мон оол вет” компанид өндөр өртөгтэй шүлхийн вакцины тендерийг хууль зөрчин өгсөн гэх маргаан дэгдсэн. Өнөөг хүртэл энэ маапааныг нэг талд нь гаргаагүй.

Жил бүр өрнөдөг, асуудал дагуулдаг шүлхийн вакциныг Монголд үйлдвэрлэх нэг том төсөл эхлээд нэлээд удаж буй. Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн 2015 оноос эхлүүлсэн гэдэг. Тэрбумаар яригдах мөнгөн дүнтэй эл төслийг хэрэгжүүлэгчид шүлхийгээс сэргийлэх вакцин үйлдвэрлэх технологийг лицензийн гэрээгээр Биокомбинат ТӨХХК-д шилжүүлж өгөх арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт болно лээ. Гадны олон сая ам.долларын санхүүжилт үр дүнгээ өгөөгүй, нөгөө л вакцин дагасан мөнгө угаалтын үргэлжлэл явагдсаар байна гэж учир мэдэх хүмүүс онцолж байгаа юм. Тэдгээр хүмүүсийн нэрсийн жагсаалтад дэд сайд Б.Болор-Эрдэнийн аав бичигддэг ч гэдэг юм байна.

Тэрээр УИХ-ын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Ц.Цэнгэлтэй үе зайгүй найзууд гэгддэг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын opendata.burtgel.gov.mn цахим хуудаст мэдээлснээр Ц.Цэнгэл “Булган аймгийн нутгийн зөвлөл” ТББ-ыг удирддаг бөгөөд Д.Батцэнгэл тус байгууллагын Удирдах зөвлөлийн таван гишүүний нэг юм байна.

Д.Батцэнгэл АТГ-т ХОМ-оо мэдүүлэхдээ 2020 оны өөрийн нийт орлогыг 17.5 сая төгрөг, гэр бүлийн орлого 19.2 сая төгрөг гэжээ. Тэрээр 631 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн хоёр орон сууцтай, 28.2 сая төгрөгийн үнэ бүхий Toyota harrier машинтай гэсэн байна. Д.Батцэнгэлийн эзэмшлийн 77 сая төгрөгийн мал аж ахуй бий. 50 сая төгрөгийн газартай, 25 сая төгрөгтэй тэнцэх үнэт эдлэлтэй. 217.4 сая төгрөгийн хадгаламжтай. 152 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.69.252.133)
    Энэний үеийнхэн сайд байтугай сургуулиа төгсөж амжаагүй бхад сураад ,зөвлөөд,гадаадын байгууллагад уригдаад ,гадаадаас ирээд шууд ордонд нэг мэдэхэд шууд сайд болчихсан гэж байгаа.
    2022 оны 11 сарын 10 | Хариулах
  • Эгүнэ (172.69.252.134)
    Малд зориудаар өвчин тараадаг вакцины хар бүлгийн гишүүн юм байна л даа.
    2022 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (172.68.93.134)
    Ийм хачин тэнэг юмыг хэн тавьсан бэ ёс зүй мэдэхгүй түүх ө соёлоо мэдэхгүй
    2022 оны 11 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 3 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top