x

Монгол-Японы бизнес түншлэл

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж,дэлхийн улс орнуудтай улс төр, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаанд оновчтой оролцох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос Монгол Улс гадаад бодлогодоо “гуравдагч хөрш”-ийн тухай ойлголтыг гаргаж ирж, үүндээ Монголынардчилсан сонголтыг дэмжигч, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйлээ болгосон өрнө дорнын өндөр хөгжилтэй улс орнуудыг багтаадаг. Үүнд Япон Улсыг зүй ёсоор хамруулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж, “гуравдагч хөрш”-үүдээсээ анхлан Стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаа билээ. 

Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа нь хоёр улсын харилцаанд шинэ үеийг нээж, эдийн засгийн харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй улс төр, эдийн засаг, хүрээлэн буй орчин зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хамтарч ажиллах боломжийг нээж байгаа юмаа гэж Монголын албан ёсны мэдээлэл үздэг. 

Монгол орон байгалийн арвин их нөөц баялагтай. Япон Улс дэвшилтэт технологи эзэмшигч. Эдгээрт үндэслэн стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрт Японы хувийн хэвшлийг түлхүү оролцуулах, Японы Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах, хөрөнгө оруулалтыг татах, хоёр талын хувийн хэвшлийн харилцааг хөхиүлэн дэмжих нь Монголын эдийн засаг дахь хөрш гүрнүүдийн нөлөөллийг тэнцвэржүүлэх, улмаар өөрийн улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой хүчин зүйл болно.

Японтой эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг стратеги бодлогын үүднээс зангидахад дараах гол чиглэл, салбарт анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байсан юм. Нэгдүгээрт, нөөцийн хэмжээгээрээ дэлхийд томоохонд тооцогдаж буй дээд зэргийн коксжих нүүрсний Тавантолгойн төсөлд Японы оролцоог хангах нь манай хувьд нүүрсний гуравдагч зах зээлийг нээж, аливаа орны хэт нөлөөллийг саармагжуулж Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд, мөн ашиглалтын үед болон ашиглалтын дараах байгаль орчны нөхөн сэргээлтэдч энэ чиглэлээр баялаг туршлагатай Японтой хамтрах талаасаа чухал байсан юм, харамсалтай нь Монголын эх орончдын шургуу ажиллагааны үр дүнд ийм зорилго багаар бодоход олон жилээр хаагдсан. 

Хоёрдугаарт, Тавантолгойн төсөлтэйхолбогдон төмөр замын бүтээн байгуулалтын асуудал. Байгалийн түүхий эд, тухайлбал нүүрс тээвэрлэх энэхүү төмөр замыг барьж байгуулахад Японы оролцоо нэн шаардлагатайбайна.Учир нь японы технологиор төмөр зам барих нь төмөр замыннайдвартай үйл ажиллагаа, замын аюулгүй байдлыг хангахад, тээвэрлэлтийн хурдыг түргэсгэхэд чухал ач холобгдолтой. Ийм төсөл санаачлага хоёр талаас яригдаж байсан боловч мөнөөх эх орончдын зүтгэлээр юутай ч гэсэн өнөөдөртөө яригдах асуудал биш болсон.

Гуравдугаарт, газрын ховор элемент олборлох, ашиглах чиглэлээр хамтарч ажиллах нь Монгол Улсны хувьд ихээхэн ирээдүйтэй, бодитой, стратеги шинж чанартай салбар, энэ талаарх санал цаашид дэмжигдэх эсэх нь эх орончдоос хамаарна. 

1991 оны 8 -р сард Японы Ерөнхий сайд Кайфу Тошики Монголд айлчисан нь "Зөвлөлтийн хуаран" -д харьяалагдахгүй төрийн тэргүүний анхных нь байлаа. Түүнийг Монголын удирдлагатай уулзах үеэр Монголын санхүүгийн системийг шинэчлэхэд ашиглах ёстой байсан Японы санхүүгийн тусламжийн эхний багц 7 сая долларын талаар талууд тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Япон болон ерөнхийдөө гадаад улстай харилцах харилцааны хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлсэн юм. 

Улс төрийн харилцаа эхэндээ Япон улсын хувьд Монголтой харилцах харилцааны гол элемент нь зах зээлийн загварт шилжсэний улмаас эдийн засгийн хүнд хямралд орсон, хөгжиж буй энэ улсад санхүүгийн туслалцаа үзүүлэх явдал байв. Япончуудын Монгол дахь улс төрийн сонирхол нь хоёрдогч байсан. АНУ тэргүүтэй барууны орнууд хуучин социалист орнуудтай харилцаагаа хөгжүүлэх, тэдэнд ардчилсан улс төрийн тогтолцоог бүрдүүлэхэд туслах нийтлэг хүсэл эрмэлзэл дээр үндэслэсэн байсантай Японы Монгол руу хандах хандлага ижил байсан юм. Зах зээлийн эдийн засгийн загвар, түүнчлэн улс төр, эдийн засаг, соёлын салбарт нөлөө үзүүлэх. ингэснээр япончууд энэ замаар Монголтой газар зүйн болон соёл иргэншлийн хувьд ойрхон байх, мөн Азийн ардчиллын ижил загвар статустай байх зэрэг давуу талууд Японы сонирхол байсан ба үүнийг ч Монголын шинэ удирдлага хүсчээ. 

1991-2013 он хүртэлх хугацаанд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Өөрөөр хэлбэл гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон Улс дангаараа олгож, уг тусламж нь санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, зах зээлийн эдийн засагт шилжих, Монгол Улсын шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж хувь нэмэр болсон юм.

1991 оноос Монгопд орж ирсэн зээл тусламжийн дийлэнхийг ганц Япон даажээ. Энэ нь Японы нийт гадаад тусламжийн зууны нэг хүрэхгүй боловч хүн амтай нь харьцуулахад асар том жинтэй тусламж юм. Судалгаанд өгүүлснээр Европ, Америк нь Монголд бизнис болон худалдааны ямар ч сонирхол, эрх ашиг байхгүйн нэгэн адил Японд ч мөн тийм сонирхол үгүй аж. Японы тусламж нь прагматик гэхээсээ симпати, романтик үзэлтэй холбоотой. Ердөө хоёр сая хүнтэй, ЗХУ, коммунизмын дарангуйлалд олон жил нухлагдсан энэ орныг эгшин зуур хөл дээр нь босгох аваас Японы нэр хүндэд сайн гэж олон хүн боджээ. Хүн ам цөөтэй, хүн амдаа харьцуулахад харьцангуй баялагтай, домог түүхээр Японтой холбоотой энэ орон нь Японы гадаад тусламжийн үр дүнг дэлхий даяар харуулах таатай хялбар үлгэр жишээ гэж зарим нөлөө бүхий япончууд бодсон бололтой. Нөгөө талаас Азийн орнуудад туслах нь Японы өөртөө хүлээсэн нэг үүрэг ажгуу.

Харин харамсалтай нь монголчууд төрийн удирдлагаасаа эхлээд энгийн ард түмэн нь хүртэл энэхүү тусламжийг хуучин ЗХУ-ын үүргийг шинээр орлон хүлээж авч байна гэж ойлгосон. Үүнд дэлхий ертөнцийг таньж мэдээгүй нь, бэлэнчлэх, тэжээлгэх сэтгэлгээтэй нь, угийн хартай нийгмийн хувьд япончуудад Монголд ямар нэг айхавтар буурьтай эрх ашиг байна гэж тааварласных нь гол шалтгаан болсон болов уу.

Зорилго нь хэт амбицтай, нөгөө талаас нүүдлийн-социализмын өвөрмөц хольц болсон сэтгэлгээтэй монголчуудын сэтгэл зүйн дадлыг ойлгоогүй учраас тусламжийн асар их мөнгө олон талаар оновчгүй байв. Үүнээс гадна япончуудын Монголтой хамтран ажиллаж байгаа үйл ажиллагаа нь дан ганц төрийнх байсан ба энэ үйлсд нь прагматик сэтгэлгээтэй Японы хувийн хэвшлийнхэн бараг оролцсонгүй. Чухам энэ талаас нь авч үзвэл Ялоны тусламж нь олон талаар хуучин ЗХУ-ынхтай их адил, өөрсдөө хүсээгүй боловч бодит байдал дээр ЗХУ-ыг орлосон шинжтэй болжээ. Төрийн үйл ажиллагаа, оролцоо ихэнхдээ оновчгүй байдаг түгээмэл хууль Японд ч үйлчилдэг аж.

Цаашид ч Япон нь ОЕСḌ-ийн хүрээнд Монголд тусалсаар байх болно, гэхдээ мөнөөх романтизм нь арилах, гутах, арга барагдах, итгэл алдрах тал руугаа нэгэнт оржээ. Японы хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын тухайд гэвэл Япон Монгол хоёр нь эдийн засгийн хамтарсан түншийн хувьд хэтэрхий ялгаатай тааршгүй талууд юм. Японы жижиг үйлдвэрлэлийн ч сонирхлыг Монголын зах зээл татахгүй, эргээд Японы зах зээлийн сонирхох ганц ч зүйл Монголд үгүй. Хамтрагчийн хувьд соёлын хэт ялгаатай, нэг үгээр хэлэхэд Монголын үйлдвэрлэгчдэд Япон хэтэрхий ахадна.

1990 -ээд оны сүүлээс 2000 -аад оны эхэн үе хүртэл Монголын эдийн засгийн хямралын хамгийн хүнд үеийг даван туулснаас хойш Япон-Монголын харилцаанд онцолж үзмээр хандлага нэлээд өөрчлөгдсөн. 

Япон бол гадаад орнуудад хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг хамгийн том донор. Саяхан шинээр байгуулагдсан Японы Засгийн газраас тусламж үзүүлэх OECD-ийн бодлогодоо шинэчлэл хийхээр завдаж байгаагаа зараллаа. Энэ хүрээнд тусламж хүлээн авагч орны хуулийн засаглалыг бэхжүүлэх амлалт, мөн Японы эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай байгалийн нөөцийг тогтвортой нийлүүлэх амлалтыг тэргүүн зэрэгт авч үзэх юм байна.Чухам энэ шалгуураар авч үзэх юм бол Монгол хамгийн түрүүнд тохиромжгүй орноор тооцогдох байх.

Япон Монголын хувийн хэвшлийн холбоо сүлбээний өнгөрсөн түүхийг авч үзэх аваас эерэг гэхээсээ сөрөг тал нь дийлэх болов уу. Мэдээж Монголын талаас бэлэг дурсгал, жамц давс, хонины сүүлээр хийсэн саван, соёлын болон спортын солилцоо гэх мэтийн бяцхан бизнис хамтлаг их сайхан хөгжиж байгаа л даа. Японы хувийн хэвшлээс Монголд хөрөнгө оруулах цөөн хэдэн оролдлого юу болсныг бүгд сонссон л байх. Одоо яригдаад байгаа орон сууц барих Соруга компаний оролдлого хэрхэн эмгэнэлтэйгээр дууссаныг олон түмэн сүүлийн 10 жил сонссон ч Монголын төрөөс эхлээд ард иргэд ч төдийлөн ойшоогоогүй. Төрийн дээд албаныхан үгсэн энэ луйврыг зохион байгуулсан нь тодорч байна. Хамтарсан эмнэлэг байгуулна гээд нэлээд хэдэн сая долларыг нь цохичихсон эрхэм одоо ч Монголын хууль тогтоох байгууллагад гялалзан тодорсоор. Нэг үхрийн эвэр доргивол мянгынх доргидог. Японы ялангуяа хувийн хэвшлийнхтэй харилцаа тогтоож, хамтарсан бизнис хийх гэж байгаа бол сонирхогч тал болон компани, хувь хүмүүс тэдэнд итгэл олж авахын тулд юун түрүүн өөрийн орныхоо хуулийн засаглалыг бэхжүүлэхийг өөрсдөөсөө шаардаж шахах хэрэгтэй. Эхлээд муу нэрээ хусан арилгая. Сайн хусвал арилдаггүй юм гэхэд бүдэгрэнэ. Магадгүй удаан хугацаанд мартагдаж ч болох.

Монгол Японы эдийн засгийн харилцаа төрийн төвшинд сайн байгаа гэж дүгнэе! Японы төрийн зүгээс үзүүлж буй тусламж, төрийн хэмжээнд Монголын төртэй хамтарч буй төсөл зэрэгт Монголын хувийн хэвшлийнхэн туслан гүйцэтгэгчээр итгэл найдвартай шударгаар оролцох нь япон монголын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эхлүүлэх өнөөгийн хамгийн тохиромжтой гарц байх. Чухам ийм замаар итгэл олж авах нь эхний зорилт юм. 

Дэлхийн салхины эрчмийн гурван том урсгал байдгийн нэг нь Монголын говиор дайран өнгөрдөг. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний маш том нөөц. Мэдээж ашиглаж чадвал. Устөрөгчийн эрчим хүч, цөмийн эрчим хүч зэрэг байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр маш ихээр яригдаж байна. Цөмийн эрчим хүчээр хамтрах тухай Тошиба компани их санаачлага гарган зүтгэсэн боловч унтарсан. Сэргээгдэх эрчим хүчний талаар Японы том компани, банк ч санаачлага гарган уулзалт олон удаа зохиосон. Монгол бол эрчим хүчний хязгааргүй их эх үүсвэртэй. Нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс эрчим хүч гаргаж аваад устөрөгчөөр алсад тээвэрлэх технологи бий болж байна, энэ технологиор тэргүүлэгч орон нь Япон. Энэ талаар Япон, Монгол, Австрали хамтран ажиллах маш том ирээдүй байна. Ер нь бол Японы том компаниудад Монголтой хамтрах сонирхол байсаар байна. Эдэнтэй тэнцэх том компани ч, технологи ч Монгол байхгүй. Гэвч тэд өөрсдийн хөрөнгөөр төслөө хэрэгжүүлэхэд Монголын хувийн хэвшил гүйцэтгэн хамтрагчаар оролцох бололцоо бий. Одоо Оюутолгой компанид Монголын 700 гаруй хувийн хэвшлийнхэн туслан гүйцэтгэгчээр оролцсоор байна. Энэ бол сайхан үлгэр жишээ. 

Б.Баабар /2022.9.13/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 43 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top