x

Төмөр замын цариг ба Давхар дээл: Х.Баттулгын хийсэн ялын наймаа

Өнгөрөгч баасан гаригт Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг нээж, анхны тээвэрлэлтээ хийв. Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн (хүнд даацын) төмөр зам гэж нэрлээд байгаа 313 километр төмөр замын ажлыг 2019 онд эхлүүлсэн. 1,520 мм-ийн царигтай, шилжүүлэн ачих болон ачилтын тус бүр нэг терминалтай.

Монгол Улс жилдээ 30 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортолдог. Төмөр зам ашиглалтад орсноор 50-60 сая тонныг нийилүүлэх боломжтой, экспортын орлого хоёр дахин нэмэгдэж, тээврийн зардал хоёр дахин буурна хэмээн мэдэгдэж байв. Гэвч ковидын улмаас энэ жилийн хувьд 18 сая тонн нүүрс экспортод гаргахаар гэрээ хийсэн. Өнгөрөгч сарын 22-ны байдлаар 13 сая тонныг нь экспортолчихсон. 

12 жилийн дараа арай гэж ашиглалтад оруулсан экспортын төмөр замынхаа ид шидийг энэ ондоо байтугай ирэх хоёр жилдээ үзэхгүй бололтой. Яг сайхан замаа нээгээд нүүрсээ ачуулсан чинь Гашуунсухайт боомтоос 10 км-ын наана очоод нам зогсов. Цааш нь машинаар зөөх гэнэ. Шилжүүлэн ачих терминалыг барьж, туршилт шалгалт хийгээд ашиглалтад өгтөл дахиад хоёр жил болох сурагтай. 

Гэсэн ч манай нөхөд иймхэн зүйл дээр гудийх биш дээ, “Бид чадлаа, бид яллаа” гэдэг пиарыг сүүлийн гурав хоног тултал хийлээ. Гушуунсухайтын төмөр замыг 12 жил гацаасан хуучин Ерөнхийлөгч нь “мөс зүсэгч, төмөр замын түгжээг мултлагч” болж хувираад, удаах Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Х.Баттулгын гацаасныг бид хөдөлгөсөн шүү” хэмээн шагналаа булаалдаж байна.

Атал энэ хооронд хойд хөрш маань манай хилийг тойруулан 1000 км нарийн царигтай төмөр зам тавиад жилд 100 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг Хятад улстай хийчихсэн. Тэгэхээр хэн нь ялж, ялагдсан болж таарах вэ? Хэрвээ У.Хүрэлсүх ялсан нь үнэн юм бол төмөр замын царигаас үүдсэн алдагдлыг хэнээс нь нэхэмжлэх ёстой вэ? Төмөр замыг гацаансы улмаас үүссэн алдагдлыг Х.Баттулгаас нэхэмжлэх нь үнэн бол төмөр зам тавих гэж яваад шоронд орсон М.Энхсайханыг хэзээ цагаатгах вэ?

Ердөө ганцхан сарын өмнө Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Экспортын төмөр замыг гацаасны улмаас учирсан 80 их наядын алдагдлыг экс Ерөнхийлөгчөөс нэхэмжлэх учиртай” хэмээн мэдэгдэж байв. Х.Баттулга дээр АТГ-аас эрүүгийн хэрэг нээгээд ажиллаж эхэлсэн тухай ч мэдээлж байлаа. Атал яагаад ч юм Цэцийн шийдвэр гарч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дээлээ давхарласнаас хойш энэ тухай яриа мартагдаж эхэллээ. Ял наймаалцсан байж магадгүй гэх хардлага улам бүр газар авсаар. Хэрэвзээ тиймгүй бол Хууль зүйн сайд “төмөр замын алдагдсан боломж” гэж агаарын юм ярьж байхаар (УИХ-аар батлаагүй гэрээний төслөөр М.Энхсайханд ял тулгасан шиг) Хөгжлийн банкнаас авсан зээлийнх нь асуудлыг уудлахад л Х.Баттулгыг хуулийн өмнө өлхөн зогсоож чадах байлаа. Х.Баттулга гэдэг хүн У.Хүрэлсүхтэй зэрэгцэж гарч ирээд “мөс зүсэгч” болж тодрохгүй байлаа. 

Тийм болохоор Хууль зүйн сайдын хийсэн өмнөх мэдэгдэл нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дээлийг давхарлахаар Х.Баттулгатай ял наймаалцсан асуудал байхыг үгүйсгэх боломжгүй. МАН-ын өмнөөс Цэцэд өргөдөл гаргах авилгач, хулгайч АН-аас олдлоо олдлоо гэхэд очиж очиж Женкогийн тэжээсэн уяаны ноход байдаг нь зүгээр ч нэг давхцал биш байх. Жил шахмын өмнө Цэцэд гаргасан өргөдлийг нь Цэц хэлэлцдэг байлаа гэхэд заавал Х.Баттулгад хавтаст хэрэг нээсний дараа хуралдсан нь ч гэсэн санамсаргүй тохиолдол биш байх. Тэгээд Цэц шийдвэрээ гаргахдаа хүртэл хуулиа зөрчин шууд Их суудлаа хуралдуулсан нь ч гэсэн МАН-ын оролцоогүй хийгдсэн зүйл биш байх. 

Тэр ч байтгай царигийн маргаанаас болж 12 жил гацсан экспортын төмөр замаа “экспортын бус” царигаар тавьсан нь ч гэсэн хоёр Ерөнхийлөгчийн хоорондын тохироо байсан байх. Зүв зүгээр хил даваад Хятадын төмөр зам дээр гарчих байсан чингэлгүүдийг дунд нь зогсоогоод ачиж буулгана гэдэг нь жир монгол хүний хийж чадах бизнес лав биш байх. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 44 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top